Шүүх шинжилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2023.01.10/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн бүрэлдэхүүнд нь орон шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн баг хамт олон 7-8 сарын хугацаанд олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, УИХ-аар эцэслэн батлуулсан. Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн гол зорилго нь хэрэг маргааныг үнэнээр шийдвэрлэж, нийгэмд гарч байгаа гэмт хэргүүдийг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитоор шийдвэрлэхэд оршиж буй. Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанд холбогдогчид ял завшиж, хэлмэгдэхгүй байхыг зорьсон. Шинжээчдийн хараат бус байдлыг зохицуулж өгснөөрөө онцлог.
Сүүлийн 30 жилд Монголд сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж байгаа. Тиймээс нөхөн төлүүлэх заалтыг бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зохицуулсан. Тодруулбал, Гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага шүүгчийн дүгнэлтээр шинжилгээгээ гаргана. Шүүх дүгнэлтийг үндэслэн сэтгэл санааны төлбөрийг төлүүлнэ. Бид сэтгэцэд учирсан хор уршиг гэж нэрлэж байгаа.
Жишээлбэл, нас барсан иргэний ар гэрт ямар нөхөн төлбөр гарах эсэхийг олон улсын туршлагаас судалсан. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шүүх шинжилгээний байгууллага Засгийн газрын нэг агентлаг болж ажиллахаар болсон. Орон тоог шинэчлэн тогтоож буй.
БНСУ гэхэд нас барсан иргэний ар гэрт сэтгэл санааны хохирлыг хамгийн багадаа 80 сая вон буюу 160 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнээс ч дээш үнэлдэг. Харин монгол хүн нас барсан тохиолдолд ар гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82 сая төгрөгөөр үнэлж тогтооно. Хоёрдугаарт, 22 настай хүн нас барлаа гэхэд дундаж наслалт 72 байгаа. Энэ хооронд 50 жил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бол 550 мянгыг тав дахин нугалахаар 2 сая 750 мянган төгрөг болж байгаа. Үүнийг 50 жилээр үржүүлж, 137 орчим сая төгрөгийн суурь үнэлгээг тогтоож байгаа юм. Гуравдугаарт, гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон гэр бүлийн хүүхдүүдэд энэ аргачлалыг хоёр дахин нугалж, тогтоохоор тооцсон. Ингэснээр гэм буруутай этгээдээр 137 сая төгрөг нь 270 сая төгрөгийг нөхөн төлүүлэх суурь үнэлгээг тавьсан. Шүүх шинжилгээний байгууллагын дүнг шүүхийн шатанд нотолж, нэмэгдүүлэх боломжтойг албаныхан танилцууллаа. Хэрэв санхүүгийн чадамжгүй гэм буруутан бол ял нь нэмэгдээд явна гэв.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Амь насаа алдсан иргэдийн ар гэрээс талийгаачийн цогцост шинжилгээ хийхэд төлбөр авдаг. Энэ төлбөрийг ЭМД-аас төлүүлдэг тогтолцоо руу шилжиж байгаа. Мөн шүүх шинжилгээний амбулаторийн зардлыг ЭМД-ын сангаас гаргахаар зохицуулсан байгаа. Экологийн эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгаа.
Холбоотой мэдээ