Монголын мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Монголын мянганы сорилтын сан: Нээлттэй ажлын байрны зар

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2023 оны 1 дүгээр сарын 24-ний 17.00 цаг

УСНЫ МЭРГЭЖИЛТЭН

Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн мэргэжилтэн нь зураг төслийн техникийн үзүүлэлт, үндэслэл боловсруулах, нарийвчилсан зураг төсөлд хяналт тавих, батлуулах, барилга угсралтын ажлын шаардлага хангах эсэхийг хянан баталгаажуулах мөн гэрээний дундын санхүүжилтэд (IPC) хяналт тавих зэрэг төслийн менежмент, хяналтын чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэгийг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд үзүүлж ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Барилга угсралтын ажилд хяналт тавих, өөрчлөлтийн захиалга хянах, гүйцэтгэлийн зураг төсөл, төслийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын явцыг оролцогч талуудад тайлагнах зэрэг үүрэг хариуцлагын хүрээнд Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд ус хангамжийн инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй дэмжлэг үзүүлэх.
  • Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу FIDIC инженерийн хийсэн тооцоог хянах.
  • Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг багасгах буюу арилгах арга, стратегийг боловсруулан Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захиралд тайлагнах.
  • Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх
  • Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлын удирдлага дор, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулахад шаардлагатай техникийн туслалаа үзүүлэхээс гадна ажлын даалгавар боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөгч, Монголын МСС-ийн ажилтнууд болон холбогдох бусад талуудтай уялдаа холбоотой ажиллах.
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх (Program Management Consultant) буюу ФИДИК-ийн инженертэй өдөр тутам хамтран ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар бичгээр тайлан бэлдэн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал болон Удирдлагын багийн бусад гишүүдэд мэдээлэл өгөх..
  • Хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх болон гүйцэтгэгчдийн сар тутмын тайланг хянаж хөтөлбөрийн хяналт, менежментийн зөвлөх болон гүйцэтгэгчийн ажлын хуваарьт хяналт тавьж холбоотой ажиллах
  • Улаанбаатар хотод байрлах МСК-ын мэргэжилтнүүд болон Вашингтон хот дахь техникийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж тэдний хүсэлтэд хариу өгөх. .
  • Усны салбарын дэд бүтцийн ажилд оролцож буй бусад хандивлагч талуудтай уялдаа холбоог хангаж, нягт хамтран ажиллах.
  • Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлаас даалгасан тухай бүрд төслийн талбайн ажилтай танилцаж, холбогдох тайланг бэлдэх.
  • FIDIC инженерийн барилга угсралтын гүйцэтгэгчидтэй хийсэн бүх уулзалтад оролцож, ММСС-ын архивд зориулж хурлын тэмдэглэл хөтлөх.
  • Техникийн аудитад шаардлагатай хурлын тэмдэглэл буюу ач холбогдол бүхий бусад бичиг баримтын бүрдлийг хангах.
  • Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Инженерийн холбогдох чиглэлээр (ус хангамж, бохир ус цэвэрлэх байгууламжийн г.м) бакалаврын болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн.
  • Мэргэжлийн холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх.

Ажлын туршлага:

  • Томоохон хэмжээний дэд бүтэц, барилга угсралтын төсөл, үйл ажиллагаанд тухайлбал ус хангамжийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах чиглэлээр дор хаяж таван (5) жил ажилласан туршлагатай байх.
  • Олон улсын хөгжлийн түншүүд болон орон нутгийн оролцогч талуудтай түншийн харилцаа тогтоож хамтран ажиллах чадвартай байх.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Мэргэжлийн программ хангамж Microsoft Office болон  AutoCAD сайтар эзэмшсэн байх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай байх.
  • Зохион байгуулалт сайтай, бүтээлч бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын төлөвлөгөө болон зорилгодоо баримтлах чадвартай.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.Аливаад нягт нямбай хандаж, өндөр хариуцлагатай, бие даан чанартай үр дүн гаргах чадвартай байх
  • Яриа хэлцэл хийх өндөр ур чадвартай, найдвартай, итгэлтэй байх
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрд хамаарах мэргэжлийн программ хангамжийг сайтар эзэмшсэн байх.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, асуудал шийдвэрлэх, олон ажил зэрэг хийх чадвартай байх.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж