“Нөлөө”-гийн “Төлөө”-нд доргино

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

“Нөлөө”-гийн “Төлөө”-нд доргино

Хүүхэд залуучуудын сонсох дуртай хип хоп “Нөлөө” хамтлагийн анхны бие даасан “Төлөө” цомог худалдаанд гарчээ. Уг цомог 10 дуутай ажээ. “Нөлөө” хамтлаг нь хип хоп урлагт гарч ирсэн цагаас хойш үзэгч сонсогчиддоо уран бүтээлээ эрчимтэй хүргэж ирсэн юм. Тэд цомгийн баяртаа зориулан ирэх сарын 4-нд “UB palace”-ын “Open air”-т тоглолтоо хийх гэж байна. “Нөлөө” хамтлагийн бие даасан тоглолтод урилгаар “Дижитал”, “Татар”, “Ice top”, Quiza, BX, Gee  гээд хуучны хип хоп хамтлагууд ирж ая дуугаа өргөн  мэндчилэх гэнэ. Тэд бэлтгэл ажилдаа хэдийнээ орон “New star” студи дээр дууны бичлэгээ хийлгэж байгаа юм байна. Мөн тэд шинэхэн цомогтоо орсон “Нөлөө”, “Хайрлая” дуундаа клип хийлгэжээ. “Нөлөө” хамтлагийнхан тоглолтондоо 18 дуу дуулах ажээ. Үе үеийн хип хопчид энэ л үдэш фенүүдтэйгээ доргин хип хопоор амьсгална. Тиймдээ ч тоглолтын тасалбараа өндрөөр үнэлээгүй гэнэ. Уг тоглолтын тасалбарыг 2500 төгрөгөөр худалдаалах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж