Төмөр замчид авлига, албан тушаалтнуудын хохирогч болж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Төмөр замчид авлига, албан тушаалтнуудын хохирогч болж байна

Төмөр замчид авлига, албан тушаалтнуудын хохирогч болж байна

Монголын төмөр замын үйлдвэрчний эвлэлээс төмөр замд үүсээд буй асуудлын талаар мэдээлэл хийж байна. Төмөр замд тээврийн хулгайгаас гадна авлига, албан тушаалын хэрэг үүссэн гэв.

Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.Баяраа: 

-Төмөр замд авлига, албан тушаалын хулгайгаас гадна ажлын байрны дарамт өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дарамтад өртдөг тогтолцоог халах хэрэгтэй. ОХУ руу ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зөндөө албан бичиг өгсөн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий хороо Монгол,Оросын талаас тус бүр гурван гишүүнтэй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид анхнаасаа хэлж, эсэргүүцсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгсөн байна. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан.

Гэтэл үйлдвэрчний эвлэл урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг мөртлөө сайд чиглэл өгөнгүүт хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улстөрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна.

Түүгээр ч зогсохгүй УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцдоггүйгээс одоо хүртэл ажлаа хийсээр байгаа жишээ ч бий.

Хэрэг хийнгүүтээ нэг жилийн чөлөө аваад явдаг, энэ хугацаа нь дуусахаар ажилдаа ордог. Энэ мэт тогтолцооны гажуудлыг арилгаж, бугшсан авлига, албан тушаалын хэргийг холбогдох албанд шалгуулах хүсэлтээ өгч байна.

Мөн УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нь М.Цогт гээд саяхан ОХУ-аас ирсэн залуу нарыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө.

Энэ хоёр хүнтэй нэг удаа уулзахад надад “Баяраа дарга аа, ачаа тээвэр хариуцдаг тээвэр зуучийн компаниуд оочероо хоёр гурван хүнд зэрэг зараад асуудал гарахаар нь Д.Амарбаясгалан даргын вагон гэж нэр зээлдэж хүний нэр төрд халдаж байна. Яах ёстой вэ” гэж хэлж байсан удаатай. Үүнийг зохицуулах ёстой УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга нь энэ асуудлаар шалгагдаад эхлэнгүүтээ татвараас зугтаасан болж хувирах гээд байгаа нь шүүх хяналтын байгууллага татагдан орсон асуудал байх вий. Иймд УБТЗ-ын дээд албан тушаалтнуудыг шалгах шаардлагатай.

ӨНГӨРСӨН ОНД УБТЗ ЗУРГААН ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН

2022 онд УБТЗ зургаан тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар тус үйлдвэрчний эвлэлээс мөн мэдээлэв. Тухайлбал, БНХАУ хүлээн авах галт тэрэгний тоогоо бууруулсан тул ажлын хэмжээ буурч, зардал өсчээ. Мөн Хятадын тал 2022 оны есдүгээр сараас хойш хоногт 14 галт тэрэг солилцож эхэлсэн. Ингэснээр ачаа, нүүрсний экспорт ихээхэн өссөн байна. Нүүрс тээвэрлэдэг хагас вагоны эрэлт өссөн юм. бид эрэлтийг ханаж чадаагүй. Нүүрс тээврийн үнийг чөлөөлж, тарифыг нэмбэл УБТЗ-ын бодит орлого өөх аж. Энэ орлогоор ажилчдын цалинг нэмэх боломжтой байна. Хагас вагоны тээврийг нээлттэй, дуудлага худалдаагаар ойрхон байгуулах санал тавьж байгаа аж.

УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтад 3000 хүн ажилладаг бөгөөд эдгээр хүмүүс авлигын тээвэрт гар бие оролцсон нь маш харамсалтай. Эдгээр хүмүүсийн нэр хүндийг цэвэрлэх шаардлагатай гэдгийг ҮЭХ-ноос мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж