Хятадын Гадаад хэргийн яамныхан бүгд тушаал дэвшив

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Хятадын Гадаад хэргийн яамныхан бүгд тушаал дэвшив

Хятадын Гадаад хэргийн яамныхан бүгд тушаал дэвшив

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь тушаал дэвшчээ. Тэрбээр Хятадын хамгийн илэн далангүй "дайчин чоно" дипломатчдын нэг гэдгээрээ алдартай. Албан ёсны мэдээллээр Жао Лицянь Гадаад хэргийн яамны Хил, далай тэнгисийн асуудал эрхэлсэн газрын орлогч даргаар томилогдсон байна. 

Өдгөө 50 настай Жао 2020 онд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч болжээ. Өмнө нь тэрбээр Хятад улсаас Пакистанд суух Элчин сайдаар ажилласан туршлагатай бөгөөд АНУ-ын эсрэг давшилсан мэдэгдлүүдээрээ олны анхаарлыг татдаг байв. Тухайлбал, тэрбээр 2020 оны гуравдугаар сард АНУ-ын цэргийнхэн Covid-19 халдварыг Хятадад авчирсан байж магадгүй гэж жиргэсэн нь дэлхий дахинаа маргаан дагуулсан юм. Гадаад хэргийн яамны өдөр тутмын мэдээллийг хүргэдэг түүний Твиттер хаяг нь 1.9 сая дагагчтай аж.

Түүний шийдэмгий, түрэмгий байдал нь Хятадын дэлхий дахинтай харилцах "дайчин чоно" гадаад бодлогын хамгийн алдартай нүүр царайны нэг болгосон гэж үздэг.

Ийнхүү өнгөрсөн аравдугаар сард болсон намын ХХ их хурлаас хойш Хятадын Гадаад хэргийн яамныхан ээлж дараагаараа тушаал дэвшиж байна. Тодруулбал, өнгөрсөн сард Хятад улсаас АНУ-д суух Элчин сайд асан Цин Ганыг тушаал дэвшүүлж, Гадаад хэргийн сайдаар томилсон. Түүнийг Хятад, АНУ-ын зөрчилдөөнт харилцааг тогтворжуулна гэж ажиглагчид харж байна. Харин өмнөх Гадаад хэргийн сайд Ван И Коммунист намын  Улс төрийн хорооны гишүүн болсон юм. Ингэснээр Ван И нь 200 хүний гишүүнтэй намын Төв хорооны гишүүнээс 24 хүний бүрэлдэхүүнтэй Улс төрийн хороонд сонгогдон улс төрийн нөлөө бүхий хүрээлэлд орж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж