Хойд Солонгос улс удирдагчийнхаа төрсөн өдрийг тоосонгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос улс удирдагчийнхаа төрсөн өдрийг тоосонгүй

Хойд Солонгос улс удирдагчийнхаа төрсөн өдрийг тоосонгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр Ням гаригт болсон. 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ким Жон Ун 39 нас хүрэв. Гэвч тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удирдагчийнхаа төрсөн өдрийг огт дурдаагүй аж. Угтаа бол Хойд Солонгос улс Ким Жон Ил, Ким Ил Сун гээд өмнөх удирдагчдын төрсөн өдрийг Нарны өдөр, Гэрэлт одны өдөр гэж нэрийдэн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хойд Солонгос улс энэ оны хуанлидаа тэмдэглэлт ой, үндэсний баяруудыг тэмдэглэхдээ Ким Жон Уны төрсөн өдрийг оруулаагүй аж. Тиймээс удирдагчийнхаа төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэхгүйгээр шийдсэн бололтой гэдгийг “Daily NK” хуудас мэдээллээ.

Удирдагч асан Ким Жон Илийг 33 нас хүрэхэд түүний төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон нэг удаа тэмдэглэсэн байна. Харин дараа жилээс нь албан ёсоор амралтын өдөр болгосон. Улмаар түүний төрсөн өдрийг 1995 оноос улсынхаа хамгийн чухал баяруудын нэгд тооцох болж, 2012 онд Гэрэлт одны өдөр болгон өөрчилсөн байна.

Харин удирдагч асан Ким Ил Суныг 1962 онд 50 нас хүрэхэд төрсөн өдрийг нь түр амралтын өдөр болгон тэмдэглэж, 1968 онд албан ёсоор амралтын өдөр болгожээ. Хожим нь 60 хүрэхэд нь түүний төрсөн өдрийг улсынхаа хамгийн том баяр болгон өөрчилсөн. Ингээд 1997 онд түүний төрсөн өдрийг Нарны өдөр гэж нэрлэжээ.

Энэ жил нэгдүгээр сарын 8 Ням гаригт таарсан тул амралтын өдөр гэж зарлаагүй байх магадлалтай. Ким Жон Уныг 2034 онд 50 нас хүрэхэд төрсөн өдрийг нь баяр болгон тэмдэглэж магадгүй гэж “Daily NK” хуудас мэдээллээ.

Эх сурвалж: YONHAP, DAILY NK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж