Х.Нямбаатар сайдын гоомой мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар сайдын гоомой мэдэгдэл

Х.Нямбаатар сайдын гоомой мэдэгдэл
 Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна" гэж сүртэй мэдэгсэн. Харин амралтын өдрүүдэд мөнөөх албан тушаалаа ашиглаж, авлига авсан гэгдэж байсан С.Батдөлийг нь шүүх суллаад явуулчихсан талаарх мэдээ иргэдийг бухимдуулав. "Монголын шүүх авлигачдын талд байна", "Албан тушаалтны заавраар хөдөлж байна" гэхчилэн зүхэв. Гэтэл түүнийг баривчлах асуудлыг шүүхээр шийдээгүй байсан бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусч байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. Үүнийг харгалзан үзэж шүүх хурлыг хойшлуулсан байна.
Шүүхээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн хэн ч байсан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…” эрхтэй зэргийг үндэслээд хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг хорих асуудлыг шүүхэр хэлэлцээгүй бөгөөд баривчлан саатуулах хугацаа нь дууссан учраас сулласан аж. Харин өчигдөр шүүх хурал болж С.Батдөлийг сарын хугацаатай баривчлахаар болсон юм.
Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр нүүрсний хулгайн дараа төмөр замын асуудлыг шалгаж гэсний шөнө нь ийнхүү баривчилгаа явуулж, өглөө нь Хууль зүйн сайд ийнхүү яаран мэдээлэл хийхдээ шүүхээс баривчлах шийдвэр гаргасан мэтээр ойлгуулсан нь ийнхүү будилуулжээ. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр сайдын үйлдэл шүүхийн нэр хүнд болон шүүн таслах ажиллагаанд халдсан үйлдэл болов бололтой.
Л.ХАЛИУ 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж