Бэртэйгээ таардаггүй Викториа Бекхэм хүүгээ салгах уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Бэртэйгээ таардаггүй Викториа Бекхэм хүүгээ салгах уу?

Бэртэйгээ таардаггүй Викториа Бекхэм хүүгээ салгах уу?

Викториа Бекхэм өчигдөр бэрийнхээ төрсөн өдөрт зориулан мэндчилгээ хүргэхдээ хуучны зургаа хийжээ. Хүү Брүүклинийх нь эхнэр Никола Пельц өчигдөр 28 нас хүрсэн аж.

Өдгөө 48 настай Викториа бэртэйгээ таардаггүй, нэгнээ үздэггүй гэх цуурхал газар авсан юм. Үүний зэрэгцээ Никола, Брүүклин нар өнгөрсөн Зул сарыг тус тусдаа гэр бүлтэйгээ тэмдэглэсэн нь цуурхалыг дэврээжээ. Тодруулбал, Никола Зул сараар АНУ-д байсан бол Брүүклин Их Британид гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэсэн аж.

Викториа бэртэйгээ хамт оройн зоог барьж байгааг харуулсан зургийг тэрбээр мэндчилгээний хамт оруулсан аж. Гэтэл уг зураг нь аль 2020 онд Брүүклин эхнэртээ гэрлэх санал тавьсан өдрийнх аж. Тус зурагт үсээ бороор будсан Никола шар үстэй байх аж. Викториа “Төрсөн өдрийн мэнд Никола Пельц Бекхем❤️ Хайраар дүүрэн өдрийг өнгөрүүлээрэй!!! Х гэж бичжээ.
Үнэндээ Никола төрсөн өдрөө тэднээс тусдаа АНУ-д гэртээ тэмдэглэсэн аж. Түүний төрсөн өдөрт цахимаар хамгийн түрүүнд мэнд хүргэсэн хүн Брүүклин байсан ч эхнэртэйгээ хамт биш Их Британид байжээ.

Викториаг бэртэйгээ таардаггүй гэх цуурхал өнгөрсөн оноос гарч эхэлсэн аж. Тухайлбал, Бекхэмийнхэн Брүүклиний АНУ-д оршин суух эрхийн ногоон картыг төлөхөөс татгалзсан ба энэ цагаас хоёр гэрийн хооронд зөрчил үүссэн нь илэрсэн гэв. Ийнхүү тэд өнгөрсөн онд олонх баярыг тус тусдаа тэмдэглэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж