Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр дөрөв хоногийн өмнө үүрэгт ажлаа хүлээн авч, өчигдөр /2023.01.09/ албаны хүмүүсийн хамт агаарын бохирдол өндөрт тооцогддог долоон буудал орчмын агаарт үнэлгээ хийж ажиллалаа. Ийн үнэлгээ хийснээр цаашид утааг бууруулах арга замыг тодорхойлох аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайдад агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өгсөн.
Мөн үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж, ажилдаа шуурхайлан орохыг анхааруулсан билээ. Энэ чиглэлийн дагуу шинэ дэд сайд ажилдаа шамдав. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. М.Ганбаатарын хувьд өмнө нь сайжруулсан түлшний үйлдвэрийн удирдлагаар томилогдож байсан ч утааг дорвитой буулгаагүй гэх иргэдийн гомдолтой нүүр тулж байв. Харин дэд сайдын албан тушаалд суусан даруйдаа дахин сайжруулсан түлштэй холбогдов. Зөвхөн холбогдоод зогсохгүй хяналт тавьж, шалгалт хийх хариуцлагатай үүргийг хүлээлээ. Тодруулбал, сайжруулсан түлшинд хоёр үндсэн хэмжилтийг БОАЖЯ-наас хийхээр болсон байна. Нэгдүгээрт, үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний чанар, стандартад хэмжилт хийх. Хоёрдугаарт, айл өрхүүдийн хэрэглээнд хяналт тавьж, сайжруулсан түлшний шаталтын хэмжилтүүдийг хийнэ гэсэн юм. Тус ажлын хүрээнд өнгөрсөн Бямба гаригаас Шархад, Баянхошуу, Чингэлтэй, долоон буудал зэрэг бүсүүдэд байгаа айлуудын түлшний хэрэглээнд хэмжилт хийсэн.
Агаарын бохирдолд сайжруулсан түлшний хэрэглээ нөлөөлж байгаа эсэхийг хэмжих гол зорилго нь ямар бодис шатагдахгүйгээр агаарт цацагдаж байгааг тодорхойлох. Үүний дараагаар шалтгаан нөхцөлийг гаргах аж.
Утаа болж ялгарч буй бодисыг тогтоохоос өмнө БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг хянах Ажлын хэсэг гарсан. Тус хэсэг судалгаа, дүн шинжилгээнээс гадна нар мандах болон өдөр, оройн цагаар агаарын бохирдлыг хэмжиж, дүнг олон нийтэд мэдээлж буй. Одоогоор дүн мэдээний шид гараагүйг иргэд хэлж байгаа. Тиймээс агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд дорвитой ажил хийхийг иргэд БОАЖЯ-наас шаардсан. Хариуд нь тус яам бүрэлдэхүүн гаргаж утааны асуудалд анхаарч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тус яамнаас хяналт, судалгаанаас гадна Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг өнгөрсөн 2022 онд байгуулсан гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр албан статистик мэдээнээс гадна иргэд өөрсдөө агаарын чанарын дүнтэй танилцаж утааны дата, хоруу чанарыг мэдэх боломжтой болжээ.
ДУТУУ ШАТАЛТААС ҮҮДСЭН УГААРЫН ХИЙН ЯЛГАРАЛ ИХ БАЙНА
Гэр хороололд хийсэн хэмжилтийн урьдчилсан дүгнэлтээр агаарын бохирдол өндөр байгаа бүсүүдэд дутуу шаталтаас үүдсэн агаарын хийн ялгарал хамгийн өндөр гарчээ. Хэмжилтийг зориулалтын багажаар хийдэг бөгөөд үзүүлэлт бүрээр гаргадаг байна. Тухайлбал, азотын давхар исэл, нүүрсхүчлийн давхар исэл, тоос тоосонцор гэхчлэн. Агаар бохирдуулагч эх үүсвэрээс шалтгаалж үзүүлэлтүүд харилцан адилгүй байдаг ч гэр хорооллын бүсэд дутуу шаталтаас үүдсэн угаарын хийн ялгарал их байгаа аж. Тиймээс бүс тус бүр дээр агаарын чанарт тохирсон арга хэмжээ авах юм байна.
Зочин 2023-01-10 202.131.225.53
утааг багасгах дорвитой бодлоготой ажиллаачээ,
зочин 2023-01-10 192.82.76.71
өдөр бүр толгой өвдөж байна
Зочин 2023-01-10 192.82.75.102
Ард түмэн, үр хүүхдүүд дээрээ туршилт хийчих юм байна л даа.
Зочин 2023-01-10 192.82.75.102
Нэг л их олон эрдэмтэд шагнуулаад л байдаг, өөрсдөө шинийг хийж бүтээхээ больё гэхнээ олон улсын туршлагыг нэвтрүүлж болдоггүй юм байх даа.
Хордоод багтраад хоолой нь боогоод дууслаа 2023-01-10 66.181.186.29
7 буудал Баянхошуу Их тэнгэр Яармаг бүгд нэг агаараар хороор амьсгалаад бүх хүүхдүүд хоолойн багтраа өвчтэй томчууд нь амьсгалын замын хавдартай болж байна. ОДОО ТА НАР ЯАРАЛТАЙ САЙЖРУУЛСАН ТҮЛШ НЭРТЭЙ ХОРДУУЛАГЧАА ЗОГСОО БҮХ УУРХАЙНУУДЫГ УБ-т шуудайлж савласан шигшсэн нүүрс зарах зөвшөөрөл олгоё Урд хөршийн хотын захынхан болон тосгонууд нь шигшсэн нүүрс л түлж харагддаг ШИГШСЭН НҮҮРС Л ГҮЙЦЭД ШАТДАГ ГЭДГИЙГ ХӨГШЧҮҮЛ АХМАДУУД БҮГД МЭДНЭ
Зочин 2023-01-10 122.201.31.148
ЯМАР Ч МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ МАН ЫН ЦҮНХ БАРИГЧ БГС ДОЛООГЧ НАР ТИЙМ ТЕХНОЛОГИЙН НАЙРЛАГА ОРЦЫГ ДААН Ч АНХААРАХГҮЙ БАЙГАА УЧРААС УТАА ИХ БНА БИШ ҮҮҮ
Мэргэн ард 2023-01-10 103.57.95.228
Нэг идээчинг нөгөө байранд аваачиж тавиад сайжрахгүй… Угаасаа чанар муутай хог нүүрсээр хийсэн түлш заавал утаа гарч л таараа.. Сайн нүүрсээ х***а руу хямд үнээр бэлэглэчхээд саар муу хогоор хийсэн юм дутуу шатаж л таараа… Хамгийн буруу томилгоо хийсэн бна…
Шахмал түлшний үйлдвэрийн дарга, БОАЖЯ"ны сайд хоёрыг Баянхошуу, Дэнжийн 1000, 7 буудалд амьдардаг хүнээр томил… Түүнээс биш Богд ууланд хаусанд, эсвэл, Зайсанд амьдардаг хүнээр тавиад нэмэргүй..
иогэн 2023-01-10 66.181.177.126
гол эзэн бол Хүрэлсүх Энэ этгээдээс нефть боловсруулах, цэвэрлэх байгууламж мухар төмөр замын хулгай кэрг йш асуух ёстой
Зочин 2023-01-10 192.82.71.74
Энэ Ганбаатар чинь шахмал түлшийг стандартын дагуу хийж чадааагүй, хортой утаа гарах болсон гээд ажлаасаа хусуулсан биш билүү. Том хамгаалалттай этгээд юм
Зочин 2023-01-10 188.162.254.45
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
zochin 2023-01-10 66.181.166.231
Iim baliar yumnuud ard tumniig doromjilj duusahgyi yumaa
dolzod 2023-01-10 203.98.76.186
uuruu vildverlecheed uuruu hemjij hyanahiin gene. iim vlgeree hezee zogsooh yum be. iim garaar togluulahaa boli.