Засгийн газар долларын бонд гаргах уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар долларын бонд гаргах уу?

Засгийн газар долларын бонд гаргах уу?

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн 2022 оны сүүлийн сард бондуудын эргэн төлөлтийн талаар мэдээлэх үеэрээ “Хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэж УИХ-аас гаргасан дунд хугацааны гэрээтэйгээр Засгийн газар үүрэг авсны хүрээнд 2024 он дуустал ажиллана" гэж мэдэгдсэн.

Гэвч эх сурвалжийн мэдээллээр Засгийн газар ам.долларын бонд гаргах магадлалтай байгаа бөгөөд энэ нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалах юм байна. Бондод “S&P Ratings”, “Fitch Rating”-ээс “B” зэрэглэл тогтоох хүлээлттэй байгаа аж.

Монгол Улс 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бонд эзэмшигчдийг үнэт цаасаа зарах, эсвэл шинэ үнэт цаас орлуулан эзэмших санал тавьж байгаа аж. Шинэ санхүүжилтээр “Гэрэгэ” бондыг бүрэн, “Хуралдай” бондыг хэсэгчлэн санхүүжүүлэхээс гадна холбогдох зардлыг нөхөхөөр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж