“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-22-ны өдрүүдэд STEPPE ARENA-зохион байгуулагдана. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Монголын хүндийг өргөлтийн холбоо, Монголын байт харвааны холбоо, Монголын жюү жицүгийн холбоо, Монголын корнхолын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын кэндогийн холбоо, Монголын дугуйт тэшүүрийн холбоо, Монголын бүжгийн спортын холбоо, Монголын тэргэнцэртэй сэлмийн холбоо, Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын электрон спортын холбоо, Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо, Монголын тусгай олимпын хороо, Монголын брейк бүжгийн холбоохамтран ажиллаж байна. Түүнчлэн тус тэмцээнийг “TV5”, “С1” телевизүүд эх орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 61, 67, 73, 89, 96, 102, -109, +109 кг, эмэгтэйчүүд 49, 55, 59, 64, 71, 76, 81, -87, +87 кг-ын жинд болох бөгөөд 23 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож аваргаа тодруулна. Тэмцээнд оролцогчдыг насны ангиллаар авч үзвэл 12-оос дээш насныхан оролцох бөгөөд нийт тамирчдын дундаж нас 18 байна. Харин эрэгтэйчүүдийн 67, 73, 89 кг-ын жинд хамгийн олон өрсөлдөгч буюу нийт 19 тамирчин хүч үзэхээр бүртгүүлээд байна. Түүнчлэн Архангай, Говь-Алтай, Увс, Ган спорт төв, “Батлалт” ХХК-ийн баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.

БАЙТ ХАРВАА

Байт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн U14, U18, U21 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон эрэгтэй баг, эмэгтэй баг, холимог багийн төрлүүдэд аваргаа тодруулна. Одоогоор энэ төрөлд оролцохоор 15 байгууллагын 150 тамирчин бэлтгэлээ базааж байна.

ЖЮҮ ЖИЦҮ

Манай оронд 2007 оноос хойш эрчимтэй хөгжиж буй спортын төрөл бол жюү жицү. Тэгвэл холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн бүсний ангилалгүйгээр зохиогдох бөгөөд U16, U18, насанд хүрэгчид, мастерс ангиллуудад явагдана.

  • U16 /хөвгүүд/ : -38 кг, -42 кг, -46 кг, -50 кг, -55 кг, -60 кг, -66 кг, -73 кг, +73 кг
  • U16 /охид/ : -32 кг, -36 кг, -40 кг, -44 кг, -48 кг, -52 кг, -57кг, 63кг, +63кг
  • U18 /эрэгтэй/ : -46 кг, -50 кг, -55кг, 60кг, -66кг, -73кг, -81кг, +81кг
  • U18 /эмэгтэй/ : -40 кг, -44 кг, -48 кг, -52 кг, -57кг, 63кг, -70кг, +70 кг
  • Насанд хүрэгч /эрэгтэй/: -56кг, 62кг, -69кг, -77кг, -85кг, -94 кг, +94 кг
  • Насанд хүрэгч /эмэгтэй/: -45кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг
  • Мастерс /эрэгтэй/: -56 кг, 62кг, -69кг, -77кг, -85кг, -94кг, +94кг

ДУГУЙ

Монголын дугуйн холбоо анхдугаар виртуал улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Тэмцээн Элит – эрэгтэй, эмэгтэй, Өсвөр үе – Эрэгтэй, Эмэгтэй (16-18 нас), I зэрэгтэй эрэгтэй (18+ нас), II зэрэгтэй эрэгтэй (18+ нас), I зэрэгтэй эмэгтэй (18+ нас), II зэрэгтэй эмэгтэй (18+ нас) ангиллаар зохиогдох юм. Нэгдсэн Улсын аварга шалгаруулах анхны “e-cycling” тэмцээнийг виртуал уралдааны хамгийн том талбар болох Zwift платформдээр зохион байгуулахаараа онцлог юм.

КОРНХОЛЛ

Сүүлийн жилүүдэд корнхолын спорт тоглоом нь дэлхийн олон оронд маш хурдацтай хөгжиж байна. Уг тоглоомын дүрэм, үндсэн материал нь маш энгийн бөгөөд бүх насныхан сонирхон хичээллэх боломжтой. Анхдугаар корнхоллын улсын аварга шалгаруулах тэмцээн нь 18-аас дээш насны ангиллаар зохиогдох бөгөөд байгууллага хамт олон түлхүү оролцохоор мэдүүлгээ ирүүлсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар корнхоллын улсын аваргад 150 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна.

КЭНДО

Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд багтсан кэндогийн спортоор манай улсын шилдэг 12 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Кэндо буюу илдээр тулалдах тулааны урлаг нь манай улсад 1994 оноос танигдаж эхэлсэн бөгөөд 2003-2019 оны хооронд тасралтгүй улсын аваргаа тодруулсаар иржээ. Цар тахлын улмаас завсарлаад байсан тус тэмцээнийг эргэн зохион байгуулснаар манай тамирчид олон улс, тив дэлхийн аваргад оролцох өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулах юм.

СПОРТ БРЕЙКИНГ

Монголын спорт брейк бүжгийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ олимпын наадмын хөтөлбөрт багтсан брейкинг төрөл болон хип хоп, электро төрөлд аваргаа тодруулна. 1 vs 1 төрлөөр ялагчаа тодруулдаг энэхүү төрөлд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 16 бүжигчин халз тулалдана.

СПОРТ БҮЖИГ

Монголын бүжгийн спортын холбоо 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн хүүхэд нас болон өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, сеньор гэсэн насны ангиллаар стандарт болон латин бүжгийн төрөлд өрсөлдүүлнэ. Тэмцээнд нийслэлийн 9 дүүргүүдээс болон Орхон, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий Увс, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг аймгаас бүжигчид ирж оролцоно.

  • Хүүхэд нас /8 бүжиг/
  • Өсвөр үе /стандарт, латин/
  • Залуучууд /стандарт, латин/
  • Насанд хүрэгчид /стандарт, латин/
  • Сеньор /стандарт, латин/

ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТ

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо “UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аваргад нэгдээд байна. Орчин үеийн таван төрөлтийнхөн тэмцээнээ гүйлт болон лазер буудлагаар зохион байгуулна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн төрлөөр зохиогдох бөгөөд мөн 16-21 насны залуучууд аваргаа тодруулна.

  1. Гүйх тойрог – 5х300 метр
  2. Нийт гүйх зай – Урьдчилсан шат – 1,500 метр, Шигшээ – 3,000 метр
  3. Лазер буудлагын зай – 10 метр
  4. Буудлага хийх давтамж – тойрог бүрт 5 бай буудах
  5. Буудлага хийх хугацаа – 50 секунд /богино хугацаанд 5 байг оновчтой буудсан тохиолдолд шууд гүйлтээ үргэлжлүүлэх/

СПОРТ АВИРАЛТ

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аваргад нэгдсэн Монголын Уулчдын Үндэсний холбоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудаа тодруулна. Тэд техник, боулдеринг, хурд гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Хурд төрөл нь гараанаас бариа хүрэх урьдчилж заасан замыг туулсан хугацаагаар нь хэмжинэ. Харин техник ангилал нь гараанаас бариа хүрэх урьдчилж заасан замыг туулсан зай даалгавар гүйцэтгэл болон хугацаагаар нь хэмжинэ. Мөн боулдеринг нь урьдчилж бэлтгэсэн замаар заасан хугацаанд багтаан олон удаагийн оролдлого хийх ба бонус оноо, топ цэг хүрсэн хугацаагаар хэмжих юм.

VALORANT

Монголын электрон спортын холбоо нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд Valorant төрлөөр нэгдэж байгаа. Тэмцээний урьдчилсан шат MVT One: Unified Edition тэмцээн нь явагдаж шилдэг 4 баг ороод байгаа. Улмаар хагас шигшээ тоглолт энэ сарын 10-нд болох бол 13-нд медалийн эзэд тодорно. Шилдэг дөрөвт Renewal Gaming, Khunnu Esports, Shugden Business, Team Menaces багууд үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж