Швед: Турк хэтэрхий их зүйл хүсч байна

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Швед: Турк хэтэрхий их зүйл хүсч байна

Швед: Турк хэтэрхий их зүйл хүсч байна

Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өгсөн. Энэ өргөдлийг Турк улс хүлээн зөвшөөрнө гэдэгт Швед итгэлтэй байгаа ч тэдний тавьсан бүх болзлыг биелүүлэх боломжгүй гэв. Тус улсын ерөнхий сайд Ульф Кристерссон батлан хамгаалахын судалгааны төвийн бага хурлын үеэр энэ талаар мэдэгджээ.

Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэхийг Турк эсэргүүцэж буй. Одоогоор НАТО-ийн 30 гишүүнээс Унгар, Турк хоёр өргөдлийг зөвшөөрөөгүй байна. Швед болон Финландыг Курдистаны ажилчны нам тэргүүтэй зэвсэгт бүлэглэлийн дайчдыг орогнуулж байна гэж Турк буруутгасны үндсэн дээр эвсэлд нэгдэхийг нь эсэргүүцсэн. Энэ эсэргүүцлийг шийдвэрлэх зорилготойгоор Швед, Финланд, Турк улсууд өнгөрсөн онд гурвалсан хэлэлцээр байгуулжээ. Гэвч гурван талт санамж бичгийн хамрах хүрээнээс давсан зүйлсийг Турк шаардаж байна гэж Шведийн ерөнхий сайд хэллээ.

Турк улс Швед, Финландаас ялтан шилжүүлэн авах хүсэлтийг үе үе тавьдаг. Тодруулбал, Курдын дайчин гэгдэх 33 хүн болон төрийн эргэлт хийхийг оролдсон сэжигтэн Фетуллах Гюленийг шилжүүлэн авахаар хөөцөлдөж байна.

Эх сурвалж: US NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж