Их Британийн хунтайж Харри Америкийн “CBS” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хааны гэр бүлийнхэн онгоцоор яаран нисч, өөрөө эмээ, хатан хаан II Елизаветатай уулзаж амжаагүй тухайгаа мэдэгджээ. 96 настай хатан хааны биеийн байдал муудсан тухай мэдээ ирэх үед Харри Лондонд байсан аж.
Тэрбээр "Виндзор, Аскотэд амьдардаг гэр бүлийн бүх гишүүн онгоцонд санд мэнд сууцгаасан байсан. Онгоцонд бараг бараг 12-16 суудал байсан байх. Тэд надад мэдээ дуулгаагүй" гэжээ. Түүнийг Шотландын "Балморал" шилтгээнд очиход хатан хаан хэдийнэ нас барсан байсан аж.
Харри “Намайг танхимд ороход нагац эгч угтаж, түүнтэй уулзах эсэхийг асуусан. Би таван секунд бодсоны эцэст дээшээ гарч, хүрмээ тайлаад, түүнтэй хэсэг хугацаанд ганцаараа байсан" гэжээ. Мөн тэрбээр “Түүнийг нөхөр нь хүлээж байгаа учраас би баяртай байсан. Тэднийг хамтад нь оршуулсан" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS, RIA NOVOSTI
Зочин 2023-01-09 139.5.218.29
энэ эмэгтэй маш зөв бодолтой эмэгтэй. гол нь цаг хугацаа харуулах байхдаа
Зочин 2023-01-09 150.129.143.15
Энэ хоёрын уулзах эсэх нь хэнд хэрэгтэй. Ийм хэнд ч хэрэггүй арга барсан мэдээг дахиж бүү тавьж бай… Тэр англичуудын хийж буй зүйл бидэнд ёстой пад алга даа.
Зочин 2023-01-09 45.117.35.18
хүн л юм чинь цаанаа нарийн ширийн асуудал байдаг байх өө
Зочин 2023-01-09 66.181.182.29
shulamtai suugaad balarsooooooon
Зочин 2023-01-09 59.153.112.87
mal p***a