Их Британийн хунтайж Харри Америкийн “CBS” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хааны гэр бүлийнхэн онгоцоор яаран нисч, өөрөө эмээ, хатан хаан II Елизаветатай уулзаж амжаагүй тухайгаа мэдэгджээ. 96 настай хатан хааны биеийн байдал муудсан тухай мэдээ ирэх үед Харри Лондонд байсан аж.
Тэрбээр "Виндзор, Аскотэд амьдардаг гэр бүлийн бүх гишүүн онгоцонд санд мэнд сууцгаасан байсан. Онгоцонд бараг бараг 12-16 суудал байсан байх. Тэд надад мэдээ дуулгаагүй" гэжээ. Түүнийг Шотландын "Балморал" шилтгээнд очиход хатан хаан хэдийнэ нас барсан байсан аж.
Харри “Намайг танхимд ороход нагац эгч угтаж, түүнтэй уулзах эсэхийг асуусан. Би таван секунд бодсоны эцэст дээшээ гарч, хүрмээ тайлаад, түүнтэй хэсэг хугацаанд ганцаараа байсан" гэжээ. Мөн тэрбээр “Түүнийг нөхөр нь хүлээж байгаа учраас би баяртай байсан. Тэднийг хамтад нь оршуулсан" гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS, RIA NOVOSTI
Холбоотой мэдээ