6 м.кв нано орон сууц хүмүүсийн дургүйцлийг төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

6 м.кв нано орон сууц хүмүүсийн дургүйцлийг төрүүлэв

6 м.кв нано орон сууц хүмүүсийн дургүйцлийг төрүүлэв

Бүх зүйлийг нэг дор багтаасан нано орон сууцны бичлэг цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Шанхай дахь зургаан метр квадрат талбайтай нано орон сууцны сарын түрээс нь 380 юань буюу 55 ам.доллар юм. Тус дүүрэгт байдаг бусад түрээсийн байр ихэвчлэн 20 метр квадрат орчим талбайтай, сарын 290 ам.долларын төлбөртэй.

Үл хөдлөх хөрөнгийн агент тус байрны бичлэгийг анх цахим сүлжээнд тавьжээ. Энэ байр нь Шанхайн Чинпу дүүргийн нэгэн тосгонд, гурван давхар байшингийн шатны доорх агуулахад байдаг. Гурван давхар байшинг 13 жижиг байр болгон хуваасны хамгийн жижиг нь зургаан метр квадрат хэмжээтэй юм. Тус байр хоёр жижиг тасалгаатай бөгөөд нэг тасалгаанд нь цонх ба ор, нөгөө тасалгаанд нь гал тогоо ба бие засах газар байдаг. Гал тогооны хэсэг нь угаалгын машин, угаалтууртай. Гэвч суултуур дээр сууж байж хоолоо хийх боломжтой зохимжгүй байрлал нь олны дургүйцлийг төрүүлжээ. Тухайлбал, “Энд амьдарвал хүн гэдэг нэр төрөө алдсан хэрэг болно”, “Ийм газар амьдрахаас өөр аргагүйд хүрвэл зүгээр л төрсөн нутагтаа буцсан нь дээр” гэх мэтээр хүмүүс бухимдлаа илэрхийлэв.

Үл хөдлөх хөрөнгийн агент Ли овогтын хэлснээр тус байрыг түр хоргодох газар хайсан хүмүүст зориулжээ. Хамгийн сүүлд түрээсэлсэн хүн нь л гэхэд тэнд нэг сар амьдарсан байна. Лигийн тайлбар зарим хүний дургүйг хүргэсэн ч нөгөө талаасаа олон хүний анхаарлыг татжээ.

Шанхайн өндөр зэрэглэлийн дүүрэгт өндөр цалинтай ажил хийхээр ирсэн хүмүүст энэ байр нь боломжийн сонголт аж. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд 90 метр квадрат талбайтай байранд 39 хүн хамт амьдарч, амьжиргааны зардлаа хэмнэсэн тохиолдол гарчээ. Тус байрны түрээс бүхэлдээ 1880 ам.доллар байсан. Мөн хамгийн сонирхолтой нь түрээслэгчид 16 давхар орон дээр унтдаг байжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж