2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 174,186,691 төгрөгийн үнийн дүн бүхий 566,523 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Бэрх Уул" ХК (BEU +15.00%) болон "Дархан зочид буудал" ХК (DZG +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (CNF -14.44%), "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.08%) болон "Би ди сек" ХК (BDS -6.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 73,291 ширхэг нэгж эрхийг 11,110,326 төгрөгөөр, багцын арилжаагаар 700,000 ширхэг үнэт цаасыг 735,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.12 хувиар буурч, 36978.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,810,373,766,043 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ