МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна

Монголын үндэсний радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах талаар

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн  үндэсний зөвлөл нь хуульд заасны дагуу орон тооны 15 гишүүний 4-ийг холбогдох төрийн бус байгууллагын саналаас Засгийн газар сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн, Улсын Их Хурал томилно. Үндэсний Зөвлөлийн гишүүнд Засгийн газраас нэр дэвшүүлэн томилогдон ажиллаж байсан 2 хүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Нэр дэвшигч нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн  21.4, 21.6-д заасны дагуу эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас санал болгосон тухайн чиглэлээр мэргэшсэн, ял шийтгэлгүй  Монгол Улсын иргэн байна. Мөн нэр дэвшигч нь  улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог, хөрөнгө оруулалт хийсэн, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд байж болохгүй хуулийн заалттай.

Эдгээр шалгуурыг хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын info@cabinet.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Тодруулах зүйл байвал 267860 утсаар асуудал хариуцсан ажилтантай холбогдон лавлаж болно.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж