Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд улс төрд эргэн ирнэ гэдгээ мэдэгдэв. Тэрбээр 2018 онд хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, ажлаа хүлээлгэн өгснөөсөө хойш нам гүм байсан. Су.Батболд ажлаа өгөхийн өмнө “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн" гэдгийг хэлж байв.
Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэлцдэг. Онцолход, МАН 2012 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Су.Батболдыг хотын даргаар томилж байв. Үндсэндээ 2.6 жилийн хугацаанд нийслэлийг удирдан ажилласан гэж хэлж болно. Энэ хугацаанд намынхантайгаа тэрсэлдэн байж, гаргасан шийдвэр нь зөвшөөрөлгүй газар барилга байшин барьж, хашаа хатгаж, явган хүний зам талбайг булаасан аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, заасан хугацаанд зам, талбайг чөлөөлөхийг сануулж байлаа.
Холбоотой мэдээ