“Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна”

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

“Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна”

“Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна”

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож 18 тендер олгосон, гурилын үнийг ашиг сонирхлын үүднээс 50 хүртэлх хувиар нэмсэн байна. Эдгээр баримтуудыг өгч АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа талаар иргэн О.Цэрэнтогтох мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2018 оноос хойш төрсөн болон зээ дүү зэрэг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулж 18 тендер авсан байна. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд багтаасан нь нүүрсний хулгайд холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа. Миний хувьд иргэний зүгээс энэ гомдлыг гаргаж байгаа.

Авлигатай тэмцэх газарт зохих баримтуудыг холбогдох албан бичиг, хуулбарын хамт хавсарч шалгуулахаар өгч байна.

Албан шаардлагад тодорхой тусгаж өгсөн дараагийн шалгуулах хүсэлтэй байгаа асуудал бол гурил. ХХААХҮ-ийн сайд гурилын үнийг зах зээл дээр зохиомлоор нэмсэн байж болзошгүй. Учир нь Х.Болорчулуун сайдын хувьд 2021 он хүртэл Дорнод гурилын үйлдвэрийг 100 хувь эзэмшдэг байсан. Гэтэл сайдаар томилогдсоны дараагаар гурилын үнэ 50 хүртэлх хувиар нэмэгдсэн. Эдгээр асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй ажил үүрэг эрхэлж байж болзошгүй гэж иргэн хүний хувьд хардаж, шалгуулах хүсэлтээ өгч байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж