Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, албан журмаар даатгуулснаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамрагдах боломжтой байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Үүнийг дагаж иргэдийн төлөх сайн дурын даатгал 74,250 төгрөг болон нэмэгджээ.
Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал хэрхэн нэмэгдсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа, “2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 0-3 насны хүүхэдтэй болон, сайн дураараа даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хураамжийн хэмжээ нэмэгдсэн. НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5 хувиар буюу 34,375 төгрөгийг төлнө. Харин хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550 мянган төгрөгийн 13.5 хувь буюу 74,250 төгрөгийн шимтгэл төлнө”гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг. Цалингийн доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдэхээс өмнө жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болсон байна.
Зочин 2023-01-09 192.82.80.173
2022онд гэрээ хийгээд 56700 төлж бсан чинь 1сараас хууль шинэчилсэн гээд 74250р бодоод авсан бна гэрээ нь 3сард дуусах юм хуучин гэрээний хугацаа дуустлаа 56700р авдаггүй юмуу мэддэг нь хариулаад өгөөч
Бадамсамбуу 2023-01-09 202.126.90.12
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж хуцаад байх юмдаа тэтгэвэрээ 550000 болгочихоод х** улсад 19жил 8сар ажилсан байна гээд 359р тэтгэвэр тогтоосон дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500мянга болгосон гээд миний тэтгэвэрийг 450 болгосон одоо 20 жилд дутуу байнгаа 5 сараа гүйцээгээд НДШ төлөе гэхээр сардаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 150000р бодож төл гэх юмаа ард түмэнээ шулж сорсон төр засаг хэнд ч хэрэггүй
Би 2023-01-09 103.57.92.236
Татвараа төлнө даатгалаа төлнөө гэхээр монголчуудын үстэй толгой арзайх юмаа татвар төлөхгүй үүргээ биелүүлэхгүй эрхээ л эдлэхийн төлөө тэмцэгчид
Зочин 2023-01-09 188.162.254.44
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая
ЗОЧИН 2023-01-09 202.9.40.50
Энэ Нам тэтгэвэрт гарсан боловч ажил хийж байгаа бидний мөнгийг дээрэмдэж байна,Би 420 мянгын цалин авч цалингаасаа /хувисаа 39060,0000 ажил олгогчоос 47460,000 төг төлдөг боловч ажил хийсний нэмэгдэл гэж анх тэтгэвэрт гарсан хувиар 7500 ,мянган төгрөг нэмж байгаа нь дэндүү шудрага биш бана, Тэтгэвэр нь анх тогтооход 5 жилийн дундаж цалингмийн40-50 хувь байдан бол ядаж 39060 төгрөгийн 40-50 хувийг олгомоор байна,Тэтгэвэрт гараад ажил хийж байгаа хүмүүсийг дээрэмдэхээ боль,НД-хуульд өөрчлөлт о
Zochin 2023-01-09 165.231.67.80
өгч, төлж байгаа хүн нь хохирох юм даа.яана аа.хэцүү л амьдрах нь дээ.
Зочин 2023-01-09 66.181.187.25
яанадаа төлж чадах хүн улам цөөрөх байхдаа энэ жил огцом өслөөшдээ төлөхгүй сан бүрдэхгүй