Солгой нүдтэй соц-коммунистууд | News.MN

Солгой нүдтэй соц-коммунистууд

Солгой нүдтэй соц-коммунистууд

Солгой нүдтэй соц-коммунистууд

…Наран ургах зүг уурга барин давхисан адуучныг сүлдэндээ залсан 1940 онд албан ёсоор монголчууд зүүнтнүүд болов. Барууныг баримтлагчид зүүнээс гарах нарыг харж чадсангүй… Бүгдийг нь цааш харуулжээ.

Ардчиллын эсвэл сүүлийн 30 жилийн алдаа яван явсаар өнөөгийн Монголын байгаа царайг бий болгосон гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ийм л үгсийг эрх баригчид тоть мэт давтав. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх томъёоллоор тэд ийн ярих болой. Гэхдээ олон хэлбэл улиг, цөөн хэлбэл билэг ч гэдэг. Бүх завхарал өөрсдөд нь бус өмнөх 30 жилд эрх барьсан үеийнхэнд буй юм байх. Харин түүнээс өмнөх нь Монголыг мандуулж явсан гэнэ. Ардын хувьсгалыг алтан нартай зүйрлэж, ардчилсан хувьсгалыг алдаа завхралын эхлэл гэгчид энэ цагт илүү олонх болжээ. Дийлэнх олонхынх нь амьдрал тарчиг, амьжиргаа доогуур болохоор бурууг бүгдээрээ “ардчилал” гээчид өгч байна.

Тэрхүү 30 жилийг эргээд харвал,

-1992-1996 онд МАХН/өнөөгийн МАН. 70 суудал авсан/

-1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл /50 суудал авсан/

-2000-2004 онд МАХН /өнөөгийн МАН. 72 суудал авсан/

-2004-2008 онд МАХН /өнөөгийн МАН. 37 суудал авсан/

-2008-2012 онд МАХН / өнөөгийн МАН. 44 суудал авсан/

-2012-2016 онд  АН 34, МАН 26, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” 11, ИЗНН 2, бие даагч 3 суудал авсан./АН ердийн олонх болсон учраас аль нэг намтай хамтарч засаг барихаас өөр аргагүйд хүрсэн/

-2016-2020 онд МАН 65 суудал авсан.

2020-2024 онд МАН 62 суудал авчээ.

…Ингээд харвал өнгөрсөн өнгөрсөн 30 жилийн 22 жилд нь МАН засаг барьжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн 2/3-оос илүү хугацаанд нь МАН засагласан гэсэн үг. Тиймээс өнгөрсний алдаа, өнөөгийн завхарлын хүнд нь энэ л намд харъяалагдана. Харин тэдэнгүй найман жилийг эргээд харвал эхний дөрвөн жилд нь иргэдэд орон сууцыг нь, малчдад малыг нь хувьчилж өгсөн бол дараагийн дөрвөн жилд өмнөх 70 жил барьж чадаагүй зам барьж, аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон байх жишээтэй.  Гэхдээ Ардчилсан холбоо эвсэл үзэл санаа, үнэт зүйлс нэггүйгээс МАН-д хэрхэн тоглуулж байсныг огцорсон Засгийнх нь тоо хэлээд өгнө. 2004 онд "Эх орон-Ардчилал" эвсэл МАХН тэнцүү суудал авснаар Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулсан ч МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан огцруулахыг дэмжин санал өгсөнөөр МАХН /өнөөгийн МАН/ Их эвслийн засгийг огцруулсан. Тухайн үед М.Энхсайханыг хөөж, хөөгдсөн тэрбээр МҮАН-ыг байгуулсан ч өнөөдөр амьтай голтой болсон АН-ын нэг хэсэгт намаа нэгтгээд ирж байна. Үүн шиг түүх 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан эрх баригчдад давтагдаж л байсан. МАН-ын давхар дээл өмсөх санааг АН-ын бүлгийн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт гэсэн дөрвөн гишүүн дэмжсэнээр засгаа хөнтөрч байв. Ийнхүү соцдек гэгддэг нөхдүүд намаа, социалистууд монголыг хярамцаг шиг хачин хөгийн юм болгосоор ирсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдсан нь үнэн ч бас оносон зүйл бий. Ардчилсан хувьсгалын ачаар бидэнд эрх чөлөө, өмчтэй болох боломж бий болсон. Түгжрэл дээд цэгтээ хүрсэн ч гэлээ өрх болгон хувьдаа нэгээс хоёр машинтай болчихжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үнэхээр буруу замаар будаа тээсэн нь үнэн. Барууны баримжаатай АН ч өнгөрсөн хугацаанд үзэл баримтлалдаа үнэнч бус, заримдаа бүр МАН-аасаа ч долоон дор зүүний бодлого барьж л байсан.

Төрөөс хэчнээн тэрбумтнууд төрснийг бид одоо хэр нь шогшироод л харж суугаа. Баялгийн тэгш хуваарилалтыг хамгийн их ярьсан МАН-аас хамгийн олон баячууд төрөн гарсан. Байнга төрд ажилласан хэр нь бизнес эрхлэгчдээс ч бийлэгжүү болж, хөрөнгө нь тэрбумаар тооцогдохоор Ц.Нямдорж, М.Энхболд, Н.Энхбаяраас эхлээд хэдэн зуу, мянгаар тоологдох нэрс энэ намынхнаас гарна.

Хурган дарга нь л гэхэд арван тэрбумтайгаа гардуулсан бол  250 мянган долларыг “их мөнгө биш” гэж тэд л хэлж байна. Хэлтсийн дарга нар нь ийм байхад хэргэм зэрэг өндөр, эрх мэдэлтэй нь их наядаар тоологдох хөрөнгөний тухай яригдах нь мэдээж. Зургаан жилийн өмнө 100 үйлдвэр байгуулна гэсэн эрх баригчид энэ хугацаанд өөрсдийн хөрөнгө, бизнесээ л өөд нь татаснаас бус өрөөлд ашигтай зүйл хийсэн нь ховор болов уу? Үйлдвэрлэлийг дэмжсэн сангийнх нь, хөгжлийн хөтөлбөрийг дэмжих банкыг, баялгийг нь тэд л цөлөмлөө. Үнэндээ тэгш эрх яриад өөрсдөө илүү эрх эдэлдэг зүүний үзэлтэй, солгой нүдтэй соцдекуудыг сонгосны балаг нь энэ. Тэд хамгийн их тэгш эрх, шударга ёс ярьдаг. Гэхдээ ямагт солгой нүдээр /иргэдээ дорд үзэж, ад үзсэн маягтай/ харж, өөрсдөө давуу эрх эдэлдэг. Тиймээс л солгой нүдтэй соцдекуудыг сонгодог “сохорсон” бидэнд бас асуудал байна. МАН биднийг авч яваад байгаа юм биш. Бид тэднийг юу гэсэн ч сохроор итгээд, өнөөдрийн өгөөшийг нь үмхээд маргаашаа зардагт асуудал байна. Өнгөрсөн 30 жил рүү буруугаа чихээд загасны ой санамжтай ард түмнийг мартагнуулна гэж бодож байгаа бол гонж. Энэ мэт явуургүй үг үйлдэл эдийн засаг, улс, нийгмээ л хорлохоос цаашгүй… 32 жилийн өмнө ялзарсан үзэлтэй МАХН-ыг эсэргүүцэн хувьсгал хийсэн монголчууд 32 жилийн дараа ядмаг сэтгэлгээтэй МАН-ыг эсэргүүцэж байна. Ер өөрчлөгдөөгүй зүйл гэвэл эрх баригчид. Тэд зүсээ хувирган соц- коммунистууд л болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-09 192.82.87.54

тэгсэн манан монголыг идэж байгаа манангийн мангас ман бүр аймшиг болж байна өид жинхэнэ улных болсон кастын систем биднийг хүлээж байна

Avatar

Зочин 2023-01-09 103.57.95.228

ОДоо МАНАН гэдэг юмыг үндсээр нь сугалж хаявал Монголчууд хожно… Эсвэл аль нэг улсын колони болход их ойрхон бна…Ард түмэн нэг шийд гаргавал …

Avatar

-oydb 2023-01-09 172.58.84.24

-nuopacnue

Avatar

Зочин 2023-01-09 172.58.84.24

-zmj;

Avatar

Зочин 2023-01-09 172.58.84.24

#

Avatar

Зочин 2023-01-09 172.58.84.24

– za indchinu xens ubchin tysaabn ?

Avatar

Зочин 2023-01-09 98.215.126.76

Өнөөгийн алдаа завхрал өнөөгийн хүмүүстээ л холбоотой, өмнөх үеийн ололт нь байна уу, амжилт нь байна уу өнөөгийн хэнд нь ч хамаагүй. Одоогийн аль ч намыг магтах үг байхгүй, бүгд муу. Арчаагүй байгаа

Avatar

Зочин 2023-01-09 66.181.161.47

2 удаа засаг барихдаа улс орноо хөгжүүлэхгүй яасын ядуурал хулгайг л өмгөөлөөд байсаны гай өнөөдөр гарч байна ч сайханбилэг хаана байна улсаа худалдаад америк зугасаан

Avatar

-OCybitsau 2023-01-09 172.58.61.60

IN+ardljc@@Y;Ntki

Avatar

Зочин 2023-01-09 172.58.61.60

U;zmz;

Avatar

xts. 2023-01-09 172.58.63.19

Ubchin tysgaj,no workeroor.

Avatar

Зочин 2023-01-09 172.58.63.19

atpc.

Avatar

UBJTEI 2023-01-09 172.58.63.19

iryylj,xaryyylj PnoneTVi.

0 0
Avatar

Зочин 2023-01-09 172.58.63.19

dyyriaj.

0 0
Avatar

Зочин 2023-01-09 172.58.63.19

dyyriaji.

Avatar

Зочин 2023-01-09 103.212.117.49

нүүрсчид эсэргүүцлээ илэрхийлж байна.айдастай байгаа

Avatar

Өвгөн 2023-01-09 192.82.73.22

Бид ер нь загсан ойтой болсон юм уу, эсвэл өнөөгийн хүмүүс ийм болцон юм уу. Аливаа юмс үзэгдэлд эрэгцүүлэл, эргэлзээ. дүгнэлт, харьцуулалт хийхийн оронд шууд л copy past юмаа. МАН-ч үнэхээр бүх сайтуудыг эзэлсэн тролл уудтай үнэхээр баян чинээлэг гэдэг нь харагдаж байна.
Ардчилалыг идэж таргалсан тэр гахайнууд яагаад дуугай байна. ЭНЭ ёс суртхуунуу, эсвэл…

Avatar

Зочин 2023-01-09 139.5.216.238

AN bol hudlaa shuu, er ni ali ch nam hereg alga.

Avatar

ЗОЧИН 2023-01-09 202.9.40.50

Ман авилгалыгн эсрэг тэмцэнэ гэдэг нь шал худлаа ард түмэн,НДШ-ийн 274 тэрбүмыг капитаол банкинд байршууллад хувааж идсэн энэ Нам ямар ч хариуцлага хүлээхгүй байна,Тэр ч байтугай Сайд байсан Чинзориг нь уг гь шоронд орох ёстой хүний нэг байх ёстой боловч би мэдээгүй гэх шалтгаанаар ямар ч хариуцлага хүлээгүйггээр үл барам өнөөдөр эрүүл мжндийн сайд болсон гээд явж байх юм,Сайд гэдэг мэрэгжил байдаг юм уу,Уг нь 274 тэрбум төгрөг зальлуулахгүй байхын төлөө сайд ажиллах ёстой баймаар вм,Бидний НДШ

Avatar

Зочин 2023-01-09 122.201.22.78

АН ХЭРЭВ 30 ЖИЛ ОЛОНХИ БОЛСОН БОЛ ӨДИЙД БИД ХААНА АМЬДАРЧ БАЙХ БАЙСАН БОЛ ГЭЖ БОДХООР БАС Л ДОТОР ХАРАНХУЙЛЖ БАЙНА ШҮҮ ТУН БОГИНОХОН ХУГАЦААНД ХОЁРХОН УДАА ЗАСАГЛАХАД ЯМАР АЙМШИГТАЙ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛ ХИЙЖ ЧАДАЖ БАЙСАН ШҮҮ БҮҮ ҮЗЭГД

Avatar

Зочин 2023-01-09 202.55.188.86

Чи н**ш хог болж жирийн иргэд жаргах байсан ч юм билүү.

Avatar

Зочин 2023-01-09 64.119.27.24

1980-аад оны сүүлчээр Дэлхий даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж, МАН соргогоор хүлээн авч ардчилах үйл явцыг удирдсан байдаг. Юун хувьсгал бүү солиор. Харин Зөвлөлтийн "перестройк"-ийг дэмжиж, улмаар социализмд үнэнчээ илэрхийлсэн хэдэн залуу өлсгөлөн зарлаж үйл явцыг эрчимжүүлэхэд түлхэц болсон түүхтэй. Улмаар хэд хэдэн нам бий болж. энэ жижиг намууд нийлж АН байгуулсан боловч АН нэрийг нам доторхи хэсэг танхай этгээдүүд луйвраа далдлах зорилгод ашиглаж, ардчиллыг шууд өмчлөх болсон байна

Avatar

erutoweitow;p 2023-01-09 192.42.116.214

s*** p***a minee

Avatar

Зочин 2023-01-09 103.57.93.70

өнгөрсөн 30 жилийн бүтэлгүйтлийг ардчилсан гэгдэх үндсэн хуулиас хайх хэрэгтэй энэ үндсэн хууль монголчуудын онцлог,өмнөх нийгмийн онцлог монгол хүний хөгжлийн төвшин эдийн засаг нийгмийн байдал зэргийг болон хөгжлийн ийм төвшинд бусад орнуудын туршлага ямар байсныг үл харгазан ардчилалын олон шат дамжлагыг алгассан сад тавьсан ардчлалыг тунхагласан нь бидний өнөөгийн байдлыг бий болгосон нь бодит үнэн.

Avatar

Зочин 2023-01-09 64.119.27.24

Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх үг Элбэгдоржийн бууны нохой чамд л таарна. 1921 оны хувьсгалын үед хэдэн эмнэлэг, сургууль, үйлдвэр байв ганц ч үгүй гэж болно.Дэлхийн хөгжлөөс зуун зуунаар хаягдсан дэндүү хоцрогдсон гурван зуун мянган хүнтэй орныг МАН хүлээж авч өнөөдрийг бүтээсэн. АН 90-92 онд засаг барьж хамаг өөдтэй бүхнийг хувьчлал нэрээр хуйвалдаж авсан. Дараа нь 2 удаа засаглаад идэж дампууруулсан. өндөр хүүтэй бонд гаргаж олон тэрбум долларыг шууд л хувааж идсэнийг байдаг

Avatar

zochin 2023-01-09 220.158.191.175

Iim yum unshaad ch oilgohgui amidral deerh bodid bolj uil yavtsiig bichseniig harah nudgui cham metiin mangaruud uls ornoo suiruulj bn doo.

Avatar

Зочин 2023-01-09 66.181.161.52

Ардчилсан гэх нэрийн дор өөртөө давуу байдал бий болгож үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулсан

Avatar

Иргэн 2023-01-09 202.126.89.233

ийм хөгийн юм сараачиж суухдаа ичмээр юм хэдэн төмөр сэгтэй болчхоор л ардчилалын буян болчхуу яаж тархи нь хоосрохоор ийм гуйлгачин сэтгэхүйтэй болдог байна аа

Avatar

Зочин 2023-01-09 202.9.40.216

Ардчилсан намын лидер гэх бүх хүмүүс тэрбумтан болцгоосон. Ардчилсан хөдөлгөөн хийснээр тэд хожиж бүх боломжийг ашиглаж нийгмийн өнгөтэй өөдтэй бүхнийг цөөхүүлхнээ хувааж авсан. Ан нийт 2 удаа засгийн эрх барихдаа улс орны эдийн засгийг элгэаэр нь хэвтүүлсэн учир ард түмэн тэдэнд итгэдэггүй юмаа. тэд бүлэглэн улсын хөрөнгийг авч идэхээ 1-рт тавьдаг. Гэмт хэрэгт холбогдохоороо хүмүүс АН-д элсдэг болсон. Францад гэмт хэрэг үйлддэг Ган-Очир энэ намын хүн байсан. Ан-ынхан монголыг гутааж байна

Avatar

Зочин 2023-01-09 122.201.31.148

УЛС ОРОН ӨӨДЛӨХ ДЭВЖИХГҮЙ БАЙГАА АРД ТҮМЭН ЯДУУ ДОРД БАЙГАА НЬ ЭНЭ НАМ МАН / МАХН / 100% Н АЛДАА.

Avatar

Зочин 2023-01-09 202.131.225.197

ta nar soc kom gej ungursun zuunaaraa nerlej bhd naad hed chini h** ineed ni hurchihsen, mungunuus uur ug medehgui huvalznuud bolj ter neriig chini hurtel martchihsan yavaa shd kkkkk

Avatar

Зочин 2023-01-09 103.161.242.139

үнэн..

Avatar

Зочин 2023-01-09 124.158.67.133

АРДЧИЛСАН ХУЛГАЙЧ НАРААС ДЭЭРДЭЭ.

Avatar

Зочин 2023-01-09 202.70.37.160

Эргүү коммунистуудын төр барьсан царай энэ.

Avatar

Зочин 2023-01-09 202.55.188.94

Sain bichsen baina, Saak Tugsuu!!! Amjilt???

Avatar

Зочин 2023-01-09 66.181.179.129

Монголд коммунист тогтолцоо нуран унах үед МАН-ын дарга Оюун-Эрдэнэ хөдөөгийн бөглүү тосгоны бага сургуулийн 2-р ангид сурч байсан хацартаа нусаа наасан пацаан байжээ. Тэр коммунизм гэдгийг мэдэхгүй.ТЭГЭХЭЭР ман-ЫН КОММУИСТААР ЦОЛЛОЖ, ХҮМҮҮСИЙГ КОММУНИЗМААР АЙЛГАХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ. ЧИ Ч КОММУНИЗМЫГ МЭДЭХГҮЙ. мэдэхгүй юм аа битгий бичиж бай.МАНАЙ ХӨДӨӨНИЙХӨН МЭДЭМХИЙРДЭГ ЗАЛУУЧУУДЫГ БЯРУУ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН БАААСААР БИТГИЙ БААА ГЭДЭГ ЮМ

Avatar

Зочин 2023-01-09 192.82.92.204

Яг л голоор хэлж дээ, үнэн

Avatar

Зочин 2023-01-09 202.9.46.23

Үнэн

Avatar

Sok 2023-01-09 202.126.88.217

эби чи юунд гуцааранз?

Avatar

Зочин 2023-01-09 202.70.37.160

Зайлчих даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж