УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр/2023.01.09/ болж гурван асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар нэгдүгээрт, МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцэж, Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томилжээ. Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга УИх-ын дэд дарга болсонтой холбоотойгоор байнгын хорооны даргад нэр дэвшигчийг хэлэлцсэн. Гуравдугаарт, нууцад хамаарсан гэрээгээр баригдсан төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар сонгогдож, Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд болсон. Ийнхүү бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон.
Мөн Хууль зүйн байнгын хорооны даргад Б.Энхбаярыг нэр дэвшүүлэх тухай асуудлыг бүлгээр хэлэлцэж, дэмжсэн.
Гуравдугаарт, нууцад хамаарах гэрээний санхүүжилт, үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар Зам тээврийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Зүүнбаянгийн төмөр зам, Гашуунсухайт, Богдхан төмөр зам гээд төмөр замууд баригдаж байгаа. Эдгээрийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлыг харгалзаж гурван үндсэн чиглэлийг өгсөн. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд олон улсын аудит оруулах. Мөн төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах чиглэл өгсөн. Үүнээс гадна Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учраас үйл ажиллагааг түр зогсоож үнийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг Засгийн газар болон Зам тээврийн сайдад чиглэл болгож байна.
Зочин 2023-01-09 103.212.116.64
Энхбаяр гэгч шүүхийн бие даасан үйл ажиллагаанд халдаж сонсгол зохион байгуулж хөндлөнгөөс нөлөөлөх гэж байгааг зогсоох юун байнгын хорооны дарга вэ.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Дуугай байх тусам элдэв хардлага, таамаг гүнзгийрнэ дээ 2023-01-09 66.181.179.129
Эрдэнэс таван толгойн удирдлага гаргасан алдааныхаа төлөө хариуцлга хүлээх нь зөв. Гэхдээ тэр хэдэн залуучуудаар туг дахиад өнгөрч болохгүй.ҮАБЗ-ийн дарга байсан Баттулга, одоо байгаа Хүрэлсүх, Ерөнхий сайд байсан.Хүрэлсүх, одоо байгаа Оюун-Эрдэнэ, хоёр ч парламент дамжин ҮАБЗ-ийн гишүүн байгаа Занданшатар, тус компанийг удирдлагаар хангах үүрэгтэй ЗГХЭГ-ын дарга байсан Оюун-Эрдэнэ, Нямдорж нарт нүүрсний хулгай гарах болсон шалтгааны талаар мэдээлэл бий.Яагаад ус балгасан мэт дуугуй байнав???