600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

ОХУ-ын арми зүүн Краматорск хотод пуужингийн цохилт өгснөөр 600 украин цэрэг нас барсан гэх мэдэгдлийг Киев үгүйсгэлээ. Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Серхий Череваты үүнийг Оросын суртал ухуулга гэж нэрлэв. Москва энэ довтолгоогоо шинэ жилийн өдөр украинчууд Оросын түр хуаран руу дайрч, олон цэргийн аминд хүрсний хариу үйлдэл гэж хэлжээ.

Краматорск хотод 1300 гаруй цэрэг хоёр байранд хуваагдсан байсан бөгөөд эндээс 600 нь амиа алдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлсэн. Гэхдээ үхлийн талаарх нотлох баримтыг хараахан гаргаж ирээгүй байна. “ВВС” агентлаг “Google”-ийн хиймэл дагуулын зураг болон цахим сүлжээн дэх бусад зургийг хооронд нь харьцуулжээ. Хоорондоо 1600 метр орчим зайтай хоёр байршилд цэргүүд байрлаж байсныг “ВВС” баталсан ч тус байрлалд хүчтэй цохилт өгсөн эсэх нь нотлогдоогүй аж.

Гэхдээ Путины 36 цагийн гал зогсоох хэлэлцээрийн дараа Краматорск хотод ойролцоогоор долоон удаа дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтэд хоёр сургууль, найман орон сууцны хороолол, машины гараажууд өртсөн байна. Украин дахь “ВВС”-ийн сурвалжлагчийн мэдээлснээр хүний амь эрсдээгүй аж. Краматорскоос гадна Запорожье, Мелитополь хотуудад дэлбэрэлт болжээ. Түүнчлэн зүүн хойд хэсгийн Харьков мужид нэг хүн амиа алдсан байна.

Дашрамд дурдахад, хоёр улс олзны цэрэг солилцох хэлэлцээр хийж, 50, 50 цэрэг солилцжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж