Худалдаа, хөгжлийн банк жил бүр Хуримтлалтай Монгол аяныг зохион байгуулж, хуримтлал үүсгэснийх нь төлөө харилцагч нараа урамшуулдаг уламжлалтай. Тэгвэл Хуримтлалтай Монгол – 2022 аяныхаа СУПЕР УРАМШУУЛЛЫН эзнийг 2023.01.10-ны 18:05 цагаас БОЛОВСРОЛ ТВ-р шууд тодруулах гэж байна. Супер урамшууллын эзэн найрамдал зусланд байрлах өөрийн эзэмшлийн газартай, 122м.кв ТАУН ХАУС-тай болох юм.
ХХБ зөвхөн 2022 онд л гэхэд тус аянаараа дамжуулан 2 харилцагчийг 1 өрөө байраар, 1 харилцагчийг зуслангийн байраар, 500 гаруй харилцагчийг 100,000₮ – 2,000,000₮ -р хадгаламжаар урамшуулжээ.
Мөн тус тохирлоор 10 хоног тутмын азтай 30 харилцагч тодорч, мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэх юм. Хэрэв харилцагч та 2022.12.21-12.31-ний өдрийн хооронд хугацаатай хадгаламждаа орлого нэмж эрх цуглуулсан бол 10 хоног тутмын азтай 30 харилцагчийн нэгээр шалгарах боломжтой.






Харин супер урамшууллын тохиролд 2022.09.01 – 2022.12.31-ний хугацаанд 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд олгогдсон бүх эрх хамаарах юм. Харилцагч Та бүхэн ЭНД дарж урамшууллын эрхээ шалгаарай.
Аянд оролцсон бүх харилцагчдадаа аз хүсье.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫН БҮТЭЭЦГЭЭЕ