
Америкийн домогт дуучин Майкл Жексон агсны эцэг эх Жо, Кэтрин хоёр 60 жилийн хууль ёсны гэрлэлтээ цуцлуулахаар болсон байна. Кэтрин үүний гол санаачлагч нь бөгөөд өргөдлөө шүүхэд өгөөд байгаа гэнэ.
Поп дуучны эх түүний нөхөр нь нэгэн ярилцлагадаа хүүгийнхээ үхэлд Кэтриныг буруутгасны дараа салахаар шийджээ.
Жо эхнэрээсээ хүүгийнхээ дэргэд байхыг үргэлж гуйдаг байсан ч Кэтрин түүнд өөрийн орон зай нь хэрэгтэй гэж хэлдэг байсан хэмээн ярьсан байв.
Тэдний харилцаа аль эрт муудсан байсан ч Кэтрин ихээхэн шүтлэгтэй учир салахгүй амьдарч иржээ. Гэр бүл салалтыг тэрээр нүгэл гэж үздэг байсан аж.