Аварга загаснаас болж өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Аварга загаснаас болж өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Аварга загаснаас болж өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Өмнөд Австралийн Аделаиде хотын Алдинга эрэгт Бямба гаригт дөрвөн мет урттай аварга махчин загас үзэгджээ. Өглөөний 08:30 цагийн үед эргээс ердөө 500 метр зайд аварга загас гарч ирэх үед загасчид үүнийг дүрсжүүлж авсан байна. Завины хэмжээтэй аварга загас загасчдын завьтай тун ойрхон зөржээ. Аврах багийнхан жижүүрлээгүй үед аварга загас гарч ирсэн тул аялагчид аюулгүй байдлын үүднээс цагдаа нарыг дуудсан.

Аварга загасны зураг, бичлэгийг харсан хүмүүс цахим орчинд янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлж байна. “Ирэх долоо хоногт намайг хэт хол сэлж байна гэж бүү бодоорой”, “Би гүехэн усандаа л сэлээд байж байя” гэх мэтээр хүмүүс бичжээ.

Цагаан акул нь зургаан метр урт, 3000 кг жинтэй бөгөөд загас, далайн хав, далайн арслан, дельфинээр хооллодог. Тэд ихэвчлэн Австралийн өмнөд эрэг дагуу болон баруун Кейпийн ойролцоо байдаг.

Австралид хамгийн сүүлд өнгөрсөн оны хоёрдугаар сард аварга махчин загас үзэгдсэн. Тодруулбал, Сидней хотын Литл Бэйгийн ойролцоох Бучан пойнт нэртэй газарт дөрвөн метр орчим урттай махчин загас шумбагч руу дайрч байв. Үүнээс өмнө 1963 онд жүжигчин Марсиа Хэтэуэй рүү аварга загас халдаж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж