Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ | News.MN

Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Цар тахлын хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой холбогдуулан Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар түр орлон гүйцэтгэгч нарын жинхлэх, заримыг нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна.  Ялангуяа Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарыг өөрчлөх эсэх асуудал яригдах аж. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр 7 төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга нар цар тахлын хуулиар түр томилогдсон. Харин энэ удаад түр томилогдсон дарга нарыг өөрчлөх эсэх,  эсвэл мэргэжлийн бүрэлдэхүүнээ жинхэлж, заримыг нь сэлгэх үү гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж буй сэдэв болов.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны шалгалт өгсөн, мерим зарчмаар ажиллах зохицуулалттай. Гэвч цар тахлын үед нийтдээ төрийн албанд 2539 /2021.12.31-ний өдрийн тоо/иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогджээ. 936 нь албан тушаалын тусгай шаардлага хангасан, 1081 нь тусгай шаардлага хаагаагүй бөгөөд 980 иргэнийг нь төрийн албанаас чөлөөлсөн бол үлдсэн нь төрийн албаны шалгалт өгч, ажлаа хийж байгаа юм байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар төрийн жинхэнэ албанд 1609 иргэн цар тахлын хуулийг үндэслэж, томилогдон ажиллаж байгаа аж.

Цар тахлын хуулиар томилогдсон агентлагийн дарга нар:

  • ШӨХТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхчулуун
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батчулуун
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчД.Нарантуяа
  • Биеийн тамир спортын улсын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсайхан
  • Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандал
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Батсүх
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Батзул
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Дашдэмбэрэл
  • Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Батдорж
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Тамир
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай
  • Боловсролын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Ням-Очир
  • Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар
  • Соёл урлагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзул
  • Стандарт, хэмжил зүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн
  • Үндэсний геологийн албаны даргыг түр орлон гүйцэтгэгч О.Чулуун

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хуралдаанаар салбартаа олон жил ажилласан, мэргэжлийн зарим агентлагийн түр дарга нарыг жинхлэхээр тохирсон байна. Тухайлбал, салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүмүүс дунд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нарын жинхлэхээр болосн байна. Хамгийн чухал нь Төрийн албаны хуулийн дагуу, салбартаа мэргэшсэн агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэн томилох нь зүйтэй гэж улс төрийн хүрээнд тохирсон байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-09 45.117.35.24

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргыг орлон гүйцэтгэгч нэг бүтэхгүй нөхөр байгаа түүний сонгон шалгаруулалт хийгдэх ёстой шүү.

Avatar

Зочин 2023-01-09 66.181.179.86

Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандал нь ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНГИЙН ХҮҮХЭД, ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙ САЙД БАЙХАД ЭЛДЭВ ТЕНДЕР ЯРИАД ЯВААД БАЙДАГ ХУЛГАЙЧ ДА. ХҮРЭЛСҮХ НЬ ХЭРЛЭНГИЙНХЭЭ ОРОНД АМГТГ-ЫН ДАРГААР ТАВЬЖ. ЖИНХЭНЭ АВИЛГЫГ УТГААР НЬ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙГАА ХҮН ДЭЭ.

Avatar

РА 2023-01-09 202.126.89.212

?

Avatar

Zochin 2023-01-09 146.70.118.114

Ene yamdiin toriin nariin bichgiin darga nar shaardlaga hangahgui humuus avchraad ehneesee hel am tatalj ehelsen. Ed nariigaa zailuulaarai

Avatar

ДАНХ 2023-01-09 202.21.125.150

ОРОН НУТАГТ БҮР УТГАА АЛДСАН ШҮҮ. ЦЭГЦЛЭЭРЭЙ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ БААХАН СУГАНЫ ҮСНҮҮД ДАРГА. МЭРГЭЖЛИЙН БУС…

Avatar

Иргэн 2023-01-09 122.201.22.73

Нэг бодлын даргын заяа төөрөгтэй ч юм шиг нөгөө бодлын х** ухна тавьчихсан юм шиг энд тэнд шилжээд дарга даамал хийгээд байдаг нөхдүүд байх юмаа. Бусад нь юу ч биш чаддаггүй юм байх даа хөөрхий гэж

Avatar

судлаач 2023-01-09 202.131.251.130

Бүүр ичэхээ байгаад, арьсаа хамгаалахын тулд ямарч томилгоо хийхэд бэлэн болоод бна. Эрхэм сайд Энхамгалан, Амарбаясгалан хоёр Үнэн ба зөв намын дарга Отгонбаатарын шахалтаар түүний эхнэрийг их сургуулийн дэд захирлаар томилуулахаар ээлжит шантаажаа хийгээд сууж бна. Хөөрхий дөө ингэж арчаагаа алдах гэж дээ.Хуулийг гууль болгоод байгаа наад хоёр сайддаа арга хэмжээ аваарай ерөнхий сайдаа???

Avatar

судлаач 2023-01-09 202.131.251.130

Боловсролын сайд Л Энхамгалан төрийн өмчит их сургуулиудын хуучин захирлуудыг шантаажлаж халаад өөрийнхөө хүмүүсийг томилсон. Түүгээрч барахгүй өөрийн томилсон захирлуудаа дарамталж, Амарбаясгалантай нийлж улс төрийн томилгоог боловсролын байгууллагуудад ичих ч үгүй хийдэг болоод удаж бна. Хууль бус үйлдлээ нуух зорилгоор сүүлийн үед сонгон шалгаруулалт гэдэг шоу хийдэг боллоо. Ардын намын энэ увайгүй үйлдэл их сургуулиуд дээр эрээ цээрээ алдлаа.

Avatar

Зочин 2023-01-09 202.179.15.43

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Бүгд сонгон шалгаруулалтад орох нь зүйтэй. Шууд томилогдвол бусад нь барьцаад хууль нь гууль болно.

Avatar

Зочин 2023-01-09 150.129.142.195

нуль алдаа

Avatar

Zochin 2023-01-09 202.9.40.132

shalgataa ugch bj tomilogdoh yst shuu dee huuli bih hund ijil tegsh bh ystoi.

Avatar

7896 2023-01-09 202.179.27.17

Энэ хэдэн хүмүүс бол яах аргагүй мэргэжлээрээ тасралтгүй ажилласан хүмүүс л дээ. Гэнэтийн мэргэжлийн бус, цүнх баригч суганы үсүүдийг бодвол.

Avatar

Зочин 2023-01-09 202.21.105.204

bugdiig ni zailuuul avilgachdiig !!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-01-09 124.158.119.10

Тэр нь дээрээ, яахаас ч буцахгүй хэсэг бүлэг нөхдүүд дарга болох гээд ар өврийн хаалга ярьж гүйгээд ажил хийхгүй самралдацгаагаад төвөгтэй юм.

Avatar

Зочин 2023-01-09 43.228.131.118

Спортын салбар ч өөдлөхгүйндээ хөөрхий

Avatar

Зочин 2023-01-09 208.105.225.130

Sport zuv zamdaa orson

Avatar

Зочин 2023-01-09 124.158.119.10

Харин ч юм хийж харагдаад байгаа иргэдийн эрүүл мэндэд хэрэгцээтэй асуудлыг сөхөөд байгаа гэж хараад байгаа ш дээ. Өөрөө харин ямар учиртай хүн бээ

Avatar

Зочин 2023-01-09 66.181.190.123

Соёл боловсрол ус хөдөлмөр гээд дээр нь яамтай байхад тусдаа агентлаг байх хэрэгцээ байна уу?

Avatar

Zochin 2023-01-09 202.21.111.170

Соёлын яам байхад яахаар давхардуулан Соёлын газарыг байлгаад байнаа. Илүү орон тоо, хийх ажилгүй газар шүү. төсвийн мөнгийг үрж байгаагүй нэгэн тод жишээ. Иймэрхүү чиг үүрэг нь давхардсан агентлег хэлбэртэй хэд хээн газар байгааг ЗГ цөөлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-09 124.158.119.10

Тэр үнэн шүү. Хэт их давхардал нь ажил цалгардах бие биерүүгээ асуудлаа шидэлцэх үндэслэл болж байна.

Avatar

Зочин 2023-01-09 103.80.211.42

MAH naad chadvargui darga naraa solihgui bol 2024 songuuliar yalagdana daa

Avatar

Зочин 2023-01-09 103.80.211.42

boliochee MAH,naaduulaa bugdiig n soli,covidoor dalimduulaad orood irsen salbartaa hamgiin chadvargui nohduud baina

Avatar

зочин 2023-01-09 103.57.95.235

Юуун олон газар юуун олон дарга вэ таминь ээ? ийм жижиг оронд ийм олон дарга!

Avatar

Зочин 2023-01-09 203.23.49.199

ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул салбарын нарийн мэргэжил эзэмшсэн, салбартаа олон жил ажилласан туршлагатай чадварлаг болосвон хүчин шүү, энэ үлдэх дарга нарын нэрс дунд яагаад байхгүй байна вэ, төрийн захиргаагаар мэргэшсэн цөөхөн хүмүүсийн нэг шүү

Avatar

Зочин 2023-01-09 66.181.179.86

ХҮРЭЛСҮХИЙН АВИЛГАЧИДЫН ТОМИЛГООНУУД Ш ДЭЭ. БҮГДИЙГ НЬ ЁС ЖУРМЫН ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛГООГОО ХИЙ ОЮУН-ЭРДЭНЭ САЙДАА. ОДОО ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМ АВИЛГЫН ЭЗЭН БОЛЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛМААР БАЙНА.

Avatar

Зочин 2023-01-09 103.143.40.132

Төрийн нарийнуудаа халаач ээ Төрийн алба дампуурлаа

Avatar

Зочин 2023-01-09 150.129.141.12

Ajil ovoo jigdervh yadaj baihad bas halaa selgee, bolioch dee

Avatar

Зочин 2023-01-09 103.212.118.213

Төрийн албаны шалгалтаа зарлаач.Үнэхээр сайн юм бол гараад л ирнэ биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж