Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Томилгоо: Мэргэжлийн түр дарга нараа жинхэлнэ

Цар тахлын хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой холбогдуулан Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар түр орлон гүйцэтгэгч нарын жинхлэх, заримыг нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна.  Ялангуяа Засгийн газрын харьяа агентлагийн дарга нарыг өөрчлөх эсэх асуудал яригдах аж. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр 7 төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга нар цар тахлын хуулиар түр томилогдсон. Харин энэ удаад түр томилогдсон дарга нарыг өөрчлөх эсэх,  эсвэл мэргэжлийн бүрэлдэхүүнээ жинхэлж, заримыг нь сэлгэх үү гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж буй сэдэв болов.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны шалгалт өгсөн, мерим зарчмаар ажиллах зохицуулалттай. Гэвч цар тахлын үед нийтдээ төрийн албанд 2539 /2021.12.31-ний өдрийн тоо/иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогджээ. 936 нь албан тушаалын тусгай шаардлага хангасан, 1081 нь тусгай шаардлага хаагаагүй бөгөөд 980 иргэнийг нь төрийн албанаас чөлөөлсөн бол үлдсэн нь төрийн албаны шалгалт өгч, ажлаа хийж байгаа юм байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар төрийн жинхэнэ албанд 1609 иргэн цар тахлын хуулийг үндэслэж, томилогдон ажиллаж байгаа аж.

Цар тахлын хуулиар томилогдсон агентлагийн дарга нар:

  • ШӨХТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхчулуун
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхнасан
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батчулуун
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчД.Нарантуяа
  • Биеийн тамир спортын улсын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсайхан
  • Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандал
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Батсүх
  • Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Батзул
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Дашдэмбэрэл
  • Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Батдорж
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Э.Тамир
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч А.Энхманлай
  • Боловсролын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Ням-Очир
  • Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар
  • Соёл урлагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхзул
  • Стандарт, хэмжил зүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн
  • Үндэсний геологийн албаны даргыг түр орлон гүйцэтгэгч О.Чулуун

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын хуралдаанаар салбартаа олон жил ажилласан, мэргэжлийн зарим агентлагийн түр дарга нарыг жинхлэхээр тохирсон байна. Тухайлбал, салбартаа олон жил ажилласан мэргэжлийн хүмүүс дунд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нарын жинхлэхээр болосн байна. Хамгийн чухал нь Төрийн албаны хуулийн дагуу, салбартаа мэргэшсэн агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэн томилох нь зүйтэй гэж улс төрийн хүрээнд тохирсон байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж