Амгалан ДЦС: Зуухны гэмтлийг засварлаж, өнөөдрийн дотор халуун ус олгоно

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Амгалан ДЦС: Зуухны гэмтлийг засварлаж, өнөөдрийн дотор халуун ус олгоно

Амгалан ДЦС: Зуухны гэмтлийг засварлаж, өнөөдрийн дотор халуун ус олгоно

Хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станцад өчигдөр /2023.01.08/ өглөө гэмтэл гарч, тухайн бүсийн зарим айлын халуун усыг хязгаарлажээ. Засварын ажил хэзээ дуусах, гэмтэл юунаас болж гарсан талаар "Амгалан" дулааны станцаас тодрууллаа.

Албаны хүний өгсөн мэдээллээр дулааны станцад гарсан гэмтлийг шуурхай засварлахаар ажиллаж байгаа гэв. Мөн асуудал юунаас болсон шалтгаан нөхцөлийг тодруулахаар баг гарсан бөгөөд инженер мэргэжилтнүүд шуурхай хурал хийж байна гэлээ.

“Амгалан“ ДЦС дотооддоо засвар хийж байгаа тул халуун усыг түр хаасан, засвар орой дуусч, халуун усыг хэвийн олгоно гэв.

Тус гэмтлийн улмаас одоогоор Баянзүрх дүүргийн 14, 25, 26 дугаар хорооны халуун усыг хязгаарлаад байгаа аж.

Харин Улаанбаатар цахилгаан түгээх станцаас тодруулахад "Амгалан дулааны станцын нэг зууханд гэмтэл гарч засвар үйлчилгээ хийж байгаа.

Амгалангийн сүлжээнд холбоотой айл өрхүүдийн халуун усыг түр хааж, засвар хийх шаардлагатай гэх захиалга ирсэн учир халуун усыг түр хаасан.

Дулаан хэвийн өгч байгаа. Амгалан дулааны станцаас өнөө орой гэхэд засварын ажлыг дуусгана гэх мэдээллийг өгсөн. Засвар дууссаны дараагаар халуун усыг хэвийн өгнө” гэсэн юм. Нийт 348 мВт-ын хүчин чадалтай дулааны станц нь хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус зүүн бүсийн дулааны цахилгаан станц нь:

А. Үндсэн үйлдвэрлэлийн   

  • Зуухан цех
  • Түлш дамжуулах цех
  • Нэгдсэн цех
  • Инженерийн хэсэг
  • Авто, хүнд машин механизмын хэсэг

Б. Үйлдвэрлэлийн бус

  • Захиргаа удирдлагын хэлтэс
  • Хяналтын хэлтэс
  • Санхүү, эдийн засгийн хэлтэс
  • Хангамжийн хэлтэс
  • Аж ахуйн хэсэг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж