Цаг агаар: Говийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарна

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Говийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарна

Цаг агаар: Говийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарна

Идэр есийн хүйтэн тачигнах ёстой нэгдүгээр сард зарим нутгаар агаарын хэм нэмэх градус руу орох төлөв ажиглагджээ. Энэ долоо хоногийн эхэн үед өдөртөө говийн бүс нутгаар +4 градус дулаан, шөнөдөө -8 градус хүйтэн байна. Харин нийслэл орчмоор өдөртөө -4 градус хүйтэн, шөнөдөө -15 градус хүйтэн байх бол долоо хоногийн дунд үеэс хойш хүйтрэх төлөвтэй байна.

Сүүлийн 30 жилийн дунджаар өвлийн улиралд Улаанбаатар хотын төв хэсгээр арваннэгдүгээр сарын дундаж температур -10.6 градус, Туул голын дагуу -13.3 градус, арванхоёрдугаар сард төв хэсгээр -19 градус, голын дагууд -22.9 градус нэгдүгээр сард хотын төв хэсгээр -21.3 градус байдаг бол Туул голын дагуу -25.3 градус байдаг нь Туул голын дагууд хотын төв хэсгээс дунджаар -3-4 градусаар илүү хүйтэн байдаг байна. Харин энэ жилийн нэгдүгээр сарын  олон жилийн дунджаар дулаан байх төлөв гарчээ. Энэ долоо хоногийн эхэн үед цаг агаар Говийн бүс шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. Улаанбаатар хотод даваагаас лхагва гаригт -4…-7 градус байх бол шөнөдөө -15…-19 градус дулаан байна. Түүнчлэн пүрэв гаригаас  хойш өдөртөө -13…-19 градус шөнөдөө -17…25 градус хүрч хүйтрэх байх төлөвтэй байна.

НЭГДҮГЭЭР САРЫН 8-12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

-Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

-Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж