Монголчууд төгс буянтын зурхайгаар II сарын 21-нд шинэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Монголчууд төгс буянтын зурхайгаар II сарын 21-нд шинэлнэ

Монголчууд төгс буянтын зурхайгаар II сарын 21-нд шинэлнэ

“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн цагаан сарын шинийн 1-нийг хэдний өдөр тэмдэглэх талаар зарим зурхайчид зөрүүтэй мэдээлэл өгдөг. Тухайлбал, нэг хэсэг нь шарын зурхайгаар Хятадуудтай адил цаг тооллоор тооцох ёстой гэж үздэг бол ихэнх зурхайчид Төгс буянтын зурхайгаар тэмдэглэх нь зүйтэй гэсэн юм. Энэ талаар Гандантэгчинлэн хийдээс тодрууллаа.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өгсөн мэдээллээр цагаан сар тэмдэглэх тухай төрийн гаргасан шийдвэрийг дагана.

Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд үндэслэсэн Төгс буянтын зурхайгаар монгол түмний цагаан сар хоёрдугаар сарын 21-нд тохиож байна.

Цагаан сарын баярын өмнө зурхайн талаар ашиг сонирхол хайсан хэсэг бүлэг хүмүүс олны анхаарал татаж мэдээлэл хийж, олныг төөрөгдүүлдэг. Чингис хааны шар зурхай бол монголчуудын зурхай биш. Энэхүү зурхайн тоололд хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг Төгс буянтын зурхайгаас өөрөөр  тэмдэглэсэн байдаг.

Шар зурхайн хувьд  XVI зууны үед Хятадууд гаргасан байдаг. Мэдээж олон төрлийн цаг тооны бичиг гардаг. Тэдгээр нь хоорондоо ялгаатайгаас иргэдийг төөрөгдөлд оруулах тохиолдол бий. Зарим зурхайч алдах, буруу тооцоолох зэргээс шалтгаалж өмнө нь зөрүү гардаг байсан. Одоо бол энэ асуудал гарахаа больсон. Монгол зурхайн цагалбар, төөрөг буюу цаг тооны бичгийг од эрхэс болоод нарийн судалгаанд үндэслэж гаргадаг. Тэгэхлээр зөрүүтэй байх гэсэн ойлголт байхгүй. Хэрэв алдаатай цаг тооны бичиг гарвал нэн даруй устгалд оруулах зэрэг арга хэмжээ авдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж