PUBG: "Godlike Stalwart", "IHC Esports" багууд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

PUBG: "Godlike Stalwart", "IHC Esports" багууд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирлээ

PUBG: "Godlike Stalwart", "IHC Esports" багууд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирлээ

Цахим спортын "PUBG Mobile" төрлийн дэлхийн аваргын тэмцээн Индонези улсын Жакарта хотод гурван өдрийн турш боллоо. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас “IHC Esports” болон “Godlike Stalwart” багууд өрсөлдөв.

Нийт дөрвөн сая ам.долларын шагналын сантай энэ жилийн дэлхийн аваргаар Туркийн “S2G Esports” баг тодорч 510 мянган ам.долларын эзэд болжээ. Харин дэд аваргаар Балбын “DRS Gaming” баг, гуравдугаар байрт Бразилын “Alpha7 Esports” баг тус тус тодров.

Тэгвэл Монголын “Godlike Stalwart” баг дөрөвдүгээр байрт шалгаран 200 мянган ам.долларын эзэд болсон бол энэ тэмцээнд гурван жилийн өмнө “Zeus” нэртэй гуравдугаар байранд орж байсан “IHC Esports” баг тавдугаар байрт шалгаран 151 мянган ам.долларын эзэд болсон аж.

Энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг тоглогчоор “Godlike Stalwart” багийн “TOP” буюу А.Бүрэнбаяр шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж