“Эрдэнэс Монгол” ХХК сонгон шалгаруулалтаа шударгаар хийж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК сонгон шалгаруулалтаа шударгаар хийж чадах уу?

“Эрдэнэс Монгол” ХХК сонгон шалгаруулалтаа шударгаар хийж чадах уу?

Төрийн өмчит компаниудад өөрчлөлт, шинэчлэлтийг хийж хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр Засгийн газар анхаарахаа өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдээлсэн. Үүний хүрээнд төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг мэргэшүүлэх, олон нийтийн тавьж буй хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байгааг мөн мэдэгдээд буй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үйл ажиллагааг үр дүнтэй байлгах тал дээр анхаарч, тодорхой үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Тус шалгаруулалтын бүртгэл нэгдүгээр сарын 2-16-ны хооронд үргэлжилнэ. Одоогоор 80 мянга гаруй хүн цахимаар бүртгүүлжээ.

Ирэх жилүүдэд тус компанийг 100 хувь менежментийн компани болгож, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу шилжүүлэх ажлуудыг зохион байгуулна гэдгийг ажлын хэсгийг ахалж буй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Нийт 88 ажлын байр буюу:

  • Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар есөн албан тушаалд 13 хүний орон тоо- Одоогоор 10512 хүн
  • Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар 11 ажлын байранд 14 хүн- Одоогоор 14812 хүн
  • Үйлдвэрлэл технологийн газар есөн албан тушаалд 12 хүн- Одоогоор 12716
  • Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар таван албан тушаалд зургаан хүн- Одоогоор 5063
  • Төслийн судалгаа, үнэлгээний газар зургаан албан тушаалд долоон хүн- Одоогоор 7391
  • Хууль эрхзүйн газар долоон хүн- 8015
  • Захиргаа удирдлагын газар 20 албан тушаалд 23 хүн- одоогоор 27000 хүн сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ.

Үүнээс гадна Зэс металлын группт гурван хүн, нүүрс группт гурван хүний орон тоог зарлаад байгаа. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх юм.

Сонгон шалгаруулалтын цахим бүртгэл дуусахад долоо хоногийн хугацаа үлдсэн ч цахимаар бүртгүүлэх иргэдийн тоо өндөр байна. Гэхдээ хамгийн чухал нь нээлттэй гэх сонгон шалгаруулалт шударга байж чадах уу?

Энэ асуултыг цахим хуудаст олон хүн тавьсан бөгөөд тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс бүх шалгаруулалт, дүн мэдээ нийтэд нээлттэй байх болно гэсэн юм.

БҮРТГҮҮЛСЭН БҮХ ИРГЭДЭЭС ТЕСТЭЭР ШАЛГАЛТ АВНА

Энэ жилээс эхлэн төрийн өмчит компаниудын даргын албан тушаалыг ахлах болон үндсэн менежер болгож байгаа бөгөөд ингэснээр давуу байдлыг халсан. Учир нь даргын тоо олон байхын хэрээр түүнийг дагасан халамж, туслах болон бусад зардлууд өндөр болдог. Тиймээс энэ жилээс эхлэн ахлах менежерүүдэд даргын үүргийг хаших юм.

Мөн алба хэлтэс бүрэлдэхүүний орон тоог нарийвчлан зааснаар энэ удаагийн нээлттэй сонгон шалгаруулалт онцлогтой.

Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтад эхний ээлжид боловсрол болон ерөнхий шаардлагуудыг тавьж бүртгэж байна. Харин хоёрдугаар шалгуур нь шалгалт. Тодруулбал, нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх. Ахлах менежер нь улсад найм ба түүнээс дээш жил ажилласан байх. Менежер нь тав болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлага тавьж байгаа юм.

Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна.

Их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулах аж. Шалгаруулалтын хоёр дахь шатанд эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авна. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийх юм. Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ.

Дээрх ажлын байранд бүртгүүлсэн хүмүүс https://e-tanhim.gov.mn/jobad сайтаар мэдээлэл авах боломжтой. Мөн бүртгэлийн явцтай холбоотой мэдээлэл, бүртгүүлэх хүсэлтээ дээрх холбоосоор өгөх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж