МАН зөвлөлдөх санал асуулгыг эрчимжүүлж, Үндсэн хуульд гар дүрэхээр яаравчилж байна. Тухайлбал, өнгөрөгч баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Уг тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган УИХ-д танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасан юм. Зөвлөлдөх зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлж, удахгүй болох зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий хамтын удирдлагатай бүтэц юм. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд 136 нэр дэвшигч материалаа ирүүлснээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дараах 11 хүнийг сонгожээ. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд намын, улстөрийн албан тушаалтны нөлөөлөл орж, тэдний эрх ашгийг гүйцэлдүүлэх вий гэсэн хардлага байгаа юм.

1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
8. Радио электроникийн инженер Д.Моондой
9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нар багтсан.
Б.ОТГОНТӨГС ХҮН-ын хүн. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар 19-р тойрогт Зөв хүн электорат эвслээс нэр дэвшин өвдөг шороодож байв. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд багшилдаг. Тэрбээр эрх баригчдын эдийн засгийн бодлогод багагүй шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, 2023 оны улсын төсвийг алдагдалтай баталснаар энэ онд гурван том хямрал болно гэж харж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон бий.
О.АМАРТҮВШИН нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр ажилладаг. АН-ын гишүүн, тэр дундаа Х.Баттулгын хүн гэх хардлагад өртөж байсан. Эдийн засаг муудаж, олон компани хаалга барьж байхад МҮХАҮТ гараа хумхиад суугаад байгааг шүүмжлэх хүмүүс ч олон. Сүүлийн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай сүрхий сүжрэх болсон тухай улс төрийн хүрээний явган яриа бий. Магадгүй бизнесийн хамгийн том нэгдлийн ерөнхийлөгчтэй МАН тохирох, ҮХНӨ дээр дэмжлэг авах нь чухал байж мэднэ.
Г.ЧУЛУУНБААТАР философич, нийгмийн ухааны судлаач мэргэжилтэй хүн. Шинжлэх ухаан хөөж явсан хүн гэнэт улс төрд орж ирсэн нь 2017 он байв. Ж.Эрдэнэбат Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж түүнийг БСШУС-ын сайдаар ажиллуулж байсан нь намтар нь түүх болж үлджээ. Шинжлэх ухааны академиас түүнийг нэр дэвшүүлсэн ч МАН-ын дэмжлэг багагүй байсан нь лав.
О.МӨНХСАЙХАН өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажилласан. Давхар дээлийн асуудлаар Т.Доржханд ҮХЦ-д гомдол гаргах үед 76 гишүүнтэй давжаа парламентад давхар дээлтэй дөрвөн сайдтай байх нь зохистой гэж байв. Мөн өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр 2019 онд хийсэн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй буюу хугацаа болоогүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Д.МООНДОЙ АИХ-ын депутат асан. Төрийн хэлний бодлогын зөвлөлд ажилладаг. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмждэг.
Г.ГАЛБАДРАХ багш мэргэжилтэй. АНУ-д цөөнгүй жил амьдарч байгаад Монголдоо ирсэн. Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлогыг нүүр номоороо болон нийтлэлээрээ дэмжих бичсэн нь илэрхий уншигддаг.
Ц.МАНДХАЙХАТАН НЬ нь “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын “Улс төр ба сонгууль” хөтөлбөрийн зөвлөхөөр ажилладаг. Тус төрийн бус байгууллага нь сонгуулийн санхүүжилтийн эрх зүйн орчныг дээшлүүлэх зорилготой сонгуульд нэр дэвшигчдийн зардалд мониторинг хийдэг. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн гурван хүний нэг.
Х.ГАНБААТАР Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооных гэдгээр нь олон нийт гадарлах байх. Ерөнхийдөө МАН талдаа гэж харагддаг, дүгнэгддэг.
Л.ТӨР-ОД нь Үндсэн хууль судлаач. "Транспэрэнси Интернэшнл" ТББ-ын тэргүүн, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга. Тэрбээр намуудын манлайллын шинж алдагдаж, санхүүжилт нь ил тод бус байгааг шүүмжилдэг. Монголын авлигын индексийг гаргадаг олон улсын төрийн бус байгууллагыг хариуцдаг хүнийг ямар зорилгоор Үндсэн хуулийн өөрчлөлт рүү "оруулж" ирсэн нь анхаарал татаж байна.
С.ЭРДЭНЭБАТ нь хоёр жилийн өмнө МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн тэр ондоо талбай дээр "НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцал, Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруул, Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл" хэмээн суулт зарлаж байлаа. Нүүрсний хулгайн асуудлаар МҮЭ-г төлөөлж "Монгол Улс асар их баялагтай ч иргэд нь маш ядуу болсон нь үнэн. Бид баялгаа авч чадахгүй байна. Баялгийнх нь толгой дээр хэдэн луйварчид очоод суучихсан. Энэ бол хоосон улс төржилт биш. Баялгийн үр өгөөж ард түмэнд хүртэхгүй 30 жил боллоо. Ард түмэн шилний цаанаас чихэр долоож, зарим нь нүүрсээр хагартлаа баяжиж байна" хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан юм.
Ө.ГАНХУЯГ нь эдийн засагч АИХ-ын гишүүн, Ардын хянан шалгах хорооны нэгдүгээр орлогч, мөн сайдаар ажиллаж явсан намтартай хүн аж. Хоёр танхимтай парламентыг дэмждэг. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Парламент хоёр танхимтай болсон үед ард иргэд сум, дүүрэг, хорооноосоо өөрийн төлөөллийг АИХ буюу дээд танхимд сонгож, төрийг удирдах хэрэгт оролцох оролцоо, эрх мэдэл эрс сайжирч, төр ард түмний холбоо улам ойртоно. Ерөнхийлөгч гадаад харилцаанд улс эх ороноо бүрэн төлөөлөх эрхтэй тул түүнийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд бүх ард түмнээс сонгох нь зүйтэй" гэсэн байр суурьтай. Түүний хувьд Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг дэмжихгүй талдаа.
Эндээс харахад Зөвлөлдөх бүрэлдэхүүний дийлэнх нь улс төрийн зорилготой, тэдний олонх нь УИХ-ын гишүүний "сэнтий" зүүдлэж яваа гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз ээ.
Irgen 2023-01-09 70.187.210.175
ed nar namiin hyyheldei bolohoos ard tymen songoogyu.ygaasaa zuvlulduh zuvlul geh togloom huuli uurchluh esgyi.chuluun baatar.munhsaihan gesen namiin hyyheldeinyyd huuli uurchluh chadamjgyi .ard tymneer helelcyyleh.avilgiig martagnyylah gesenene luivraa zogsooh heregtei
ЗОЧИН 2023-01-09 43.242.243.54
ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЭГҮЙ, ҮНДСЭН ХУУЛИАС ГАДУУР, ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮРЭЛДЭХҮҮН ЮМ, ЭДНУУСЫН ГАРГАХ АЛИВАА САНАЛ, ШИЙДВЭР ХУУЛЬ БУС ЮМ, МАН ГАНЦААР ҮНДСЭН ХУУЛЬД ОЛОН УДАА ГАР ДҮРЖ, ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЗААЛТУУД НЭМЖ, ӨӨРЧЛӨЖ СЭГЛЭЛЭЭ, ОДОО БОЛОО ЮМ БИШҮҮ. ҮХ-ийг ЯАХЫГ МЭДЭХ АРД ТҮМЭН ЦААНА ЧИНЬ БАЙГАА ШҮҮ.
Зочин 2023-01-09 192.82.75.102
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх зөвлөлдөх бүрэлдэхүүнийг ард түмэн сонгох ёстой болохоос бус МАН дангаараа сонгох ёсгүй шүү.
O.Amartyvshin 2023-01-09 202.179.24.33
MXAYT -s xen ch ene xyniig songoe gesen sanal taviagyi sh dee . Ooroo ooriigoo devshyylsen yum bish yy? Jenko Tylgiig dagaad l daldagnaad baisan kkkk
Зочин 2023-01-09 64.119.16.204
МОНГОЛЫН ЭЗДИЙН ХОЛБООГ СӨНӨӨЖ БУЙ НӨХӨР ОРЧИХСОН БНА. ЭНЭ ХҮНИЙГ ГАРГАНА УУ.
Зочин 2023-01-09 150.129.141.42
ЭЭлжит жүжиг болноо, эд нар бүгд МАН-ын хүмүүс байнаа
одоо юу ч хүлээгээд нэмэргүй болсон, 3,4 сая хүнийг 11 хүн төлөөлнө гээд юу солиороод байгаа юм бол
нэрээ дэвшүүлсэн 136 хүнээ оруулж санал асуулгын бүрэлдэхүүнийг баталсан бол арай дээ дуу хоолой нь сонсогдох байсан юм
Зочин 2023-01-09 66.181.160.91
Тэр 136 хүнийг бүгдийг оруул
Зочин 2023-01-09 124.158.69.70
Зураг хөдөлмөрийн багш ч гэх шиг, …..Б.ОТГОНТӨГСөөс бусад нь хогын амьтад байна.
Зочин 2023-01-09 122.201.19.7
Америкийн Монголчуудын ажил, амьдрал, суралцах, эх орондоо нэвтрүүлэх зүйлсийн талаар цуврал нэвтрүүлгүүд их явуулж, нийгэмд танигдсан, эх оронч сэтгэлгээтэй хүн дээ.
Зочин 2023-01-09 202.131.245.226
Ажил олгогчдийн эзлийн холбооны Ганбаатар өвгөн ажлаа өгөөсэй ханаж цадахгүй юмаа??? юу ч хийхгүй
Зочин 2023-01-09 103.212.119.92
Хуурсаар ирсэн хуурсаар л
Зочин 2023-01-09 64.119.16.204
ГУРВАН ТАЛТ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ Л ХАРАГДААД БНА АМАРТҮВШИН ГАНБААТАР …..
Зочин 2023-01-09 66.181.176.135
Жонхуу хулгайчын б**с долоогч Амартүвшин исда,Түвшинбаяр,талыгаач Энхбат нарын бас нэг буруутан нь шд.Хамт архидаж маргалдчаад зугтсан л**.
Тддд 2023-01-09 66.181.185.251
ХҮН намын төлгөн коммунистууд бас орж
sukhbat 2023-01-09 103.10.23.213
gants gayltaih hun ni otgontugs bagsh bna busad ni bas umnuh ulgeriin dalainuud l bna
BOLD 2023-01-09 192.82.69.160
ZAHIALGAAR INGEJ TOMILOHOO BOLIO MALUUDAA.
Зочин 2023-01-09 202.179.21.240
Хуучин сэтгэлгээнээс шинэ юм хүлээх хэрэггүй
Цул хөгшин харьж яваа сэтгэлгээ
Зочин 2023-01-09 103.57.94.80
Отгонтөгс Монголын урдаа барьдаг эдийн засагчдыг цуглуулж ХҮН намд оруулж байгаа гэсэн үү. Одоо тэгж нэгдэх цаг болсон шүү
Зочин 2023-01-09 124.158.107.35
11 хүн 3,4 сая хүний эрх ашгийг зөвлөлдлөө юу
Зочин 2023-01-09 192.82.67.66
МАНий баахан коммунист нохойнууд орж дээ.