Мэргэжлийн сүмогийн Хацү башё өчигдөр/2023.01.08/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний бэртлээ бүрэн эдгээх зорилготой энэ удаагийн башёг өнжиж байгаа учир озэки Такакэйшо энэ башёгийн хамгийн өндөр цолтой бөх болсон.
Тэрбээр башёгийн эхний өдөр комүсүби Вакамотохарүг давж, энэ оны эхний барилдаанаа ялалтаар эхлүүлэв. Мөн сэкивакэ Вакатакакагэ комүсүби Мэйсэйг давжээ. Харин сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Тобизарүг өвдөг шороодуулсан аж. Энэ удаагийн башёд нийт дөрвөн монгол бөх барилдаж байна.
Өчигдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил гэсэн монголчуудын тулаан өрнөж, Тамаваши илүүрхэв. Харин Чиёошома Г.Мөнхсайхан Точиношинд унажээ.
Холбоотой мэдээ