Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн өдөр өнгөрсөн Ням гаригт тохиосон ч тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ганц ч үг ганхийгээгүй талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ. Хэдийгээр энэ өдөр Ким 39 нас хүрсэн ч Пёньяны суртал ухуулгын гол хэрэгслүүд болох Солонгосын мэдээний төв агентлаг, "Родон Синмун" сонин мөн л удирдагчийнхаа төрсөн өдрийн тухай ямар нэг мэдээлэл гаргаагүй байна.
"The Telegraph"-ийн сэтгүүлч Никола Смит энэ сарын 8-ны өдрийн “Ким Жон Уны дунд насны хямрал: “Тэр их уусныхаа дараа уйлдаг” нийтлэлдээ “Бидний таамаглаж буйгаар Ким энэ жил 40 нас хүрч байна. Олон эх сурвалж түүнийг 38, 39 хүрч байна гэж мэдээлж буй нь гадаад ертөнц түүний талаар хэчнээн бага мэддэгийг харуулж байна” гэжээ.
Сөүлийн Коокмин их сургуулийн докторын дараахь судлаач, Хойд Солонгос судлаач мэргэжилтэн Питер Уорд Кимийг гурван жилийн өмнөхөөсөө илүү дорой байгааг тэмдэглээд, энэ оны эхээр Covid туссан байж болзошгүй талаар мэдээлсэн байна.
Сөүлд байрладаг Хойд Солонгосын эрдэмтэн доктор Чой Жинвук “"Би түүнийг маш их уусныхаа дараа уйлдаг талаар сонссон. Тэр маш их ганцаардаж, дарамт шахалтад байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: YONHAP, TELEGRAPH
Холбоотой мэдээ