Цуврал 5: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.09-нд нийтлэгдсэн

Цуврал 5: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Цуврал 5: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

"News" агентлаг төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнүүдийг цувралаар хүргэж буй билээ. Төрийн өмчит компаниудад шалгалт хийж, их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан, хууль бусаар гэнэт орлого олсон зэрэг асуудлаар "Эрдэнэс Тавантолгой" компани болон бусад төрийн өмчит компаниудыг удирдлагыг хорьж, шалгаж байгаа билээ. Гэхдээ төрийн өмчит компаниудын санхүү болон зохион байгуулалтад хяналт тавих үүрэгтэй Төлөөлөн Удирдах зөвлөл гэж бий. Энэ зөвлөл хяналтаа тавьж чадаагүйгээс өнөөдрийн энэ нүүрсний хулгай, төрийн өмчит компанидад тулгарч буй асуудлууд үүссэн. Тиймээс бид төрийн өмчит компаниудын ТУЗ-д ямар хүмүүс байдаг, тэд юу хийдэг талаар цувралаар хүргэж буй билээ. Энэ удаагийн цувралаараа дулааны цахилгаан станцуудыг онцолж байна.


"ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах ойрын болон ирээдүйн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Толгойтын цахилгаан станцыг 1958 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж байгуулах ажил 1960 оны гуравдугаар сараас эхэлсэн. 1961 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 19 цаг 20 минутанд Толгойтын "Мах комбинат", Тоосгон заводод анхны цахилгаан гүйдлийг өгчээ. БНХАУ-ын зээл тусламжаар 18 сарын дотор барьсан энэхүү станцад тухайн үеийн ханшаар 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хамт олон 58 жилийн хугацаанд 4,8 тэрбум гаруй кВт.ц цахилгаан эрчим хүч, 10,7 сая Гкал дулааны эрчим хүч түгээсэн байна. Энэ нь өнөөгийн түвшинд Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг дангаараа хоёр жил хангахуйц үзүүлэлт юм.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Халик Бекболат – ЭХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын газрын дарга

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

Гүнжид Мөнхтөр – ЭХЯ-ны БХЗГ, Цахилгааны хэлтэс, Нэгдсэн системийн реле хамгаалалт, автоматик хариуцсан мэргэжилтэн

Гүндсамба Энхтайван – ЭХЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн

Пүрэвдоржийн Жаргалсайхан – ЭХЯ-ны хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч

Пүрэвийн Зохихсүрэн – ЗГХЭГ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга

Хараат бус гишүүд:

Гэндэнжамцын Тойрууль – Тэтгэвэрт

Осор Ганбаатар – Хувиараа

Равдандорж Наранцэцэг – Монгол Улсын Эрчим хүчний инженерүүдийн холбоо ТББ-ын менежер


"ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

Дулааны гуравдугаар цахилгаан станцын суурь 1966 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тавигдаж, 1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж, нийслэл хотын албан байгуулага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ. Тус цахилгаан станц нь wахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсын эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 80 хувийг ханган ажиллаж байна. Станц нь технологийн хэрэглээний усыг Нисэх Сонгиноны районд байрлах өөрийн худгуудаас, нүүрсийг дан ганц Багануурын уурхайгаас хүлээн авч хэрэглэдэг.

“ДЦС-3” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл төрийг төлөөлсөн 6 гишүүн, хараат бус 3 гишүүн нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуулийн дагуу компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлогыг тодорхойлох бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж буй.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

И.Лувсанцэрэн – ЭХЯ, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

ТУЗ-ийн гишүүд:

Т.Батдондог – ЭХЯ-ны ЭХБХЗГ-ын Дулааны хэлтсийн дарга

Д.Чимидлхам – ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч

Б.Пунцагбалжир – ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн

Ц.Шинэхүү – ТӨБЗГ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга

Б.Билгүтэ – ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

Хараат бус гишүүд:

Г.Ёндонгомбо – Монголын устөрөгчийн холбооны гүйцэтгэх захирал, GOH LLC ахлах зөвлөх

Л.Нямдорж – Дотоод хэргийн их сургуулийн докторант

М.Оргил – “Стратеги академи” НҮТББ-ын тэргүүн


"ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

“ДЦС-4” ТӨХК-ийн суурь тавих ёслол 1979 онд болж, барилга угсралтын ажлууд хийгдэж эхэлсэн байна. Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58,7 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 54,8 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.

Энэхүү компанийн эзэмшилд захиргааны, ахуй үйлчилгээний, лабораторийн, үйлдвэрлэлийн, засварын зэрэг 66,7 га талбай бүхий 89 барилга, 174 байгууламж багтдаг. 2022 оны байдлаар нийт 1464 ажилтантай байгаагаас 298 нь инженер техникийн ажилтан байна.


“ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ТӨХК

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолоор шинээр үүсгэн байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолоор компанийн дүрмийг баталж, Даланзадгадын ДЦС" ТӨХК-иас баланаас балансад 1.2 тэрбум төгрөг, баруун сумдын 6.0 тэрбум төгрөг, нийт 7.2 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө, 46 ажилтныг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхэлэж байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 19.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 102 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд дотоодоос "ДҮТ" ТӨХХК төвийн бүсийн нэгдсэн систем, "М Си Эс интернэйшнл" ХХК-ийн "Ухаа худаг" салбар, гадаадаас БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлогч "Нарийн сухайт эрчим" ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн цахилгаан эрчим хүчний компаниас тус тус цахилгаан эрчим хүч худалдан авч, Өмнөговь аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн нийт 20081 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээн ажилладаг.


"ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК

Монгол Улсын эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг Дарханы ДЦС-ын суурийг 1963 онд тавьж, 1965 онд анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулжээ. "ДДЦС" ТӨХК үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлж, Дархан хотыг дулааны эрчим хүчээр бүрэн хангадаг. Үйлдвэр 83 МВт/цаг нийлбэр чадалтай ба жилдээ 447 сая киловатт цахилгаан эрчим хүч, 1196 мянган гигакалори дулааны эрчим хүч боловсруулдаг бөгөөд жилд дунджаар 430-470 мянган тн нүүрсийг Шарын гол, Багануурын уурхайгаас худалдан авч технологийн хэрэгцээндээ ашигладаг.

Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг бөгөөд 110кВ-ын агаарын шугамаар Дарханы 220кВ-ын дэд станц, Сүхбаатар, Дархан, Ерөө, Шарын голын уурхайтай холбогддог. 35кВ-ын шугамаар Энх тал болон Дархан САА-тай, 6кВ-ын шугамаар Дарханы үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбогддог. Тус станц нь Дархан хотыг бүхэлд нь хэрэгцээний халуун ус, дулаанаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ томоохон үйлдвэрүүдийг технологийн хэрэгцээний уураар хангаж ажилладаг.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

Хараат бус гишүүд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж