Хятад хилээ нээлээ, монголчууд ухамсартай байх цаг! | News.MN

Хятад хилээ нээлээ, монголчууд ухамсартай байх цаг!

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Хятад хилээ нээлээ, монголчууд ухамсартай байх цаг!

Хятад хилээ нээлээ, монголчууд ухамсартай байх цаг!

Хоёр жил хаалттай байсан БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд чиглэлийн зорчигч хөдөлгөөнийг нээлээ. Covid-19-ийн цар тахлаас үүдэж зөвхөн ачаа, тээврийн зохицуулалттай байсан Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэд зорчихоор болж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнөө нээж, өдөрт 300 орчим хүн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ Covid-19 цар тахалтай тэмцэх, хорио цээрийг дэглэмээ чангалж, олон улсын хилээ нээх, зарим хязгаарлалтыг бууруулах зэргээр нээлттэй болж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал ач холбогтолтой.

Хил нэвтрэхийн тулд монголчууд 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгч, зөвхөн сөрөг хариутай Эрээн хотод нэвтрэх бол Хятад талаас нэвтрэх хүмүүс зөвхөн асуумж бөглөж хил нэвтэрч байна. Үндсэндээ Хятад талаас монголчуудад сөрөг шинжилгээний хариутай байх, шинжилгээний бичгээ биедээ байнга авч явах шаардлага тавьж байгаа бол Монголын талаас тодорхой шаардлагагүй асуумж бөглөж нэвтрүүлж байна.

Гэтэл БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор зарим улс орнууд дотооддоо арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ гэхэд БНХАУ-аас ирж байгаа иргэдийн 80 орчим хувь нь covid-19-той байгаа учраас Инчоны нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

БНХАУ-ын зүгээс өдөрт илэрч буй халдварын тохиолдлын тоо бага, өнгөрсөн сард гэхэд зөвхөн covid-19-ийн халдвараар 13 хүн нас барсан гэсэн мэдээллийг төрийн хэвлэлүүд нь өгч буй. Харин олон улсын хэвлэлүүд эсрэгээрээ, БНХАУ-д өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, эмнэлгүүд, оршуулах газруудын ачаалал огцом нэмэгдсэн тухай мэдээлэх болсон.

Нас баралт, өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын мэдээллийг ийнхүү дарж байгаа нь нөгөө талаараа нийгмийг айдаст автуулж, эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэхээс сэргийлэх алхам гэж зарим хүмүүс тайлбарлажээ. Гэсэн ч тус улсын эмийн сангуудад ибупрофен зэрэг халуун бууруулах эмүүд тасарч, хомсдол үүссэнийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-д covid-19-ийн халдварын тоо нэмэгдэж байгаа боловч “Тэг ковид” хөтөлбөрөө зогсоож, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнүүдээ нээсэн нь бусад улс орны цар тахлын халдварын тоог нэмэгдүүлэх боломжтой учраас улс орон бүр дотооддоо арга хэмжээ авч эхэлснийг олон улсын хэвлэлүүд тодотгож байна. Харин Монгол Улсын хувьд БНХАУ-аас ирж байгаа иргэдийг зөвхөн асуумж бөглүүлээд шууд нэвтрүүлж эхэлсэн. Монгол Улсын хувьд одоо хүйтний улирал эхэлсэн, улирлын томуу, ханиад нь оргил үедээ хүрч, эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд шалан дээр хэвтэж байгаа энэ цаг үед ялангуяа өмнөд хөршөөс ирж байгаа иргэдэд тодорхой хязгаарлалт тавих, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг хязгаарлалт, сэрэмжлүүлгийг иргэддээ заавал өгөх хэрэгтэй байна. Иргэд ч урд хөршид зорчихдоо амны хаалтаа тогмтол зүүж, өөрийгөө халдвараас хамгаалах, урьдчлан сэргийлэх шаардлага үүсч байна.

Хил нээгдэж байгаа нь сайн, зөв цаг үе боловч covid-19-ийн халдварын эрсдэл буураагүй учраас дотооддоо маш сайн арга хэмжээ авч, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллээ сайн өгөх, зарим хязгаарлалт буюу заавал сөрөг хариутай бол зорчуулах зэрэг хяналтыг тавих шаардлагатай байна.

Удахгүй хүүхдүүдийн амралт дуусч, хичээл сургууль эхэлнэ. Хил нээгдсэн энэ цаг үед халдварын эрсдэлийг зөв тооцоолж, шаардлага хязгаарлалт, арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг шинэхэн сайд С.Чинзоригт ирж байна. Бид хоёр жилийн хугацаанд дотооддоо хязгаарлалтгүй байж, цар тахлын халдварын тоог бууруулж, эрсдэл багатай даван туулсан ч өмнөд хөршид covid-19-ийн халдварын тоо маш өндөр, хил нээсэнтэй холбоотойгоор Монгол Улсад бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр байна. Улирлын ханиад, томуугийн оргил үетэй зэрэгцэн хичээл сургуулийн цаг эхэлбэл ямар эрсдэл биднийг хүлээж байгааг зөв тооцоолж, бэлэн байх хэрэгтэй байна.

Үүний зэрэгцээ иргэдийн ухамсар маш чухал. Өмнөд хөршид зорчиж байгаа, түүгээр дамжин ирж байгаа иргэдийн хувьд өөрийгөө болоод бусдыг халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд амны хаалтаа зүүх, хувийн ариун цэврээ сайтар сахих шаардлага үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха 2023-01-09 66.181.161.29

эрхэлсэн наро бууд шүү. жаран ес машинаа өольж үзээрэй шившиг

Avatar

хот 2023-01-09 192.82.91.18

За за МАН намынхаа хайр хишгээр х***а мутацлагдсан К19 зооглоод, муугууд нь чадраад, арай залуугууд нь эм тариандаа шатаад байж дээ… Цагаан сарын дараа хилээ нээхгүй яавдаа ,,, даанч , эргүү, боловсролгүй, мудакуудыг толгой дээрээ залсан… Хохь нв болждээ….

Avatar

Иргэн 2023-01-09 122.201.19.99

Юуны чинь иргэдийн сонор сэрэмж, Төр нь шинжилгээгүй оруулж байхад сэтгүүлч гуай

Avatar

Зочин 2023-01-09 202.131.225.197

Эргүү сэтгүүлч ээ, мэдээ уншиж суугаад мэдээ бэлдэнэ гэж юу байх вэ? Дээр нь хоцрогдсон мэдээг буруу зөрүү мэдээлнэ. 1. Солонгосчууд Хятадаас ирсэн 8 хүн тутмын 1 нь эерэг гарч байна гэж мэдээллээ гээд олон хоногийн өмнө монгол сайтуудаар мэдээ явсан. 8 хүн тутмын 1 гэснийг 80 хувь гэж ойлгоод худлаа хуулаад шаасан байна. 2. Асуумж бөглөөд оруулна гэж байснаа шинжилгээ авахаар боллоо гээд бас л хэд хоногийн өмнө мэдээ явччихсан. Ийм эргүү сэтгүүлч нар энэ нийгмийг их бухимдуулж байна.

Avatar

иргэн 2023-01-09 59.153.113.127

НААД СУРВАЛЖЛАГЧ ЧИНЬ 8 -НЫ НЭГ БА 80%-ИЙН ЯЛГААГ ОЙЛГОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

эмч 2023-01-09 66.181.171.26

Уг нь ухамсарт биш халдвартай хүн оруулахгүй пср шинжилгээ сөрөг хятадыг л оруулах бодлого л баримаар байна.

Avatar

Зочин 2023-01-09 202.179.26.223

Хятадуудаас шинжилгээ ав. Манайхан ч гэсэн тийшээ яаваад байх шаардлага алга.

Avatar

Зочин 2023-01-09 192.82.89.61

Яахаараа өвчин халдвар ихтэй газраас ирж байгаа хүмүүсээс зөвхөн асууж аваад оруулна гэж. Ядаж халууныг нь үздэггүй юм уу? Халуунгүй боловч халдвар авчихсан бол яах юм. Хоёр талаасаа адилхан л шаардлага тавих ёстой шдээ. Их гүрэн гээд манайхтай ингэж харьцаад байгаа юм уу хаашаа юм.

Avatar

Irgen 2023-01-09 103.26.195.112

hyataduud asuumj bogloj orj irne, mongolchuud shinjilgee ogch orno – yamar durgui hurgesen, yamar teneg juram be. Hen ch sonsson uneheer zevuu hurmeer bga bz de.

Avatar

Иргэн 2023-01-09 103.26.193.92

Иргэнээсгадна төр ч гсн хариуцлагатай бх ёстой. х***а нар яахаараа шинжилгээ өгөхгүй нэвтэрч болохыг зөвшөөрч байгаа юм. Манайхнаас блхр шинжилгээ авч бж. Угаасаа бялдууч шударгасбус хоёр нүүртэй төртэй өөдлөхгүй. Бас ямар хулгайч нь үүнийг зөвшөөрч эурам гаргасан юм. Бас авилга аваа юу. Магадгүй улсууд шүү

Avatar

Зочин 2023-01-09 202.126.88.74

аван халтар төгрөгиын төлөө амиа өгөхөөс буцахгүй шүү шулж л өайвал инээд нь хүрдэг биз дээ

Avatar

иргэн 2023-01-09 59.153.113.127

монгол хүний нэг гонцлог бол ухамсар, хариуцлага, соёл иргэншил гэдэг ойлголт байдаггүй. Зөвхөн хар толгойгоогоо бодож өнөөдрөөрөөө амьдардаг хөмөрсөн тогоон доторхи хүй нэгдлийн нийгэмд амьдрагч хүн сүрэг. Эрэээнээс хог зөөж 5 халтар цаасны ашиг олж байвал бусдын амь, амьдрал, улс орноо сүйрүүлэх нь тэдний хувьд юу ч биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж