Өмнөд Солонгосын арми Умардын жижиг оврын нисгэгчгүй онгоцыг илрүүлэх чадавхиа бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Израилийн цахилгаан нүд худалдаж авахаар хэлэлцэж байна. Цахилгаан нүд нь нисгэгчгүй онгоц илрүүлэх систем юм.
Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоц өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ын агаарын орон зайд нэвтрэн орсон. Үүнийг эсэргүүцэж чадаагүйн улмаас Өмнөдийн батлан хамгаалахын эрх баригчид ширүүн шүүмжлэлд өртөх болсонтой холбогдуулан ийм алхам хийжээ. Таван нисгэгчгүй онгоцны нэг нь бүр Юнсан хотын төв дүүрэг дэх Ерөнхийлөгчийн тамгын газрын ойролцоох П-73 нэртэй нислэгийн хориотой бүс рүү нэвтэрч орсон байжээ. Гэвч үүнийг цаг тухайд нь бус оройтож илрүүлсэн.
Агаарын орон зайн хамгаалалтын системээ сайжруулахын тулд цэргийнхэн нисгэгчгүй онгоц илрүүлэх системийг хурдан олж авах талаар хэлэлцэж байна. "Rafael Advanced Defense Systems" компанийн бүтээсэн энэхүү төхөөрөмж нь террорист халдлагад ашигладаг нисгэгчгүй онгоц, агаарын бөмбөлөг, цаасан шувуу зэрэг агаарын объектуудыг эрт илрүүлэх, хянах зориулалттай юм.
Ирэх долоо хоногт тодорхой хэмжээний хяналт, шалгалтын дараа уг системийг худалдан авах хүсэлтийг албан ёсоор гаргах эсэхээ цэргийнхэн шийдэх юм байна.
Эх сурвалж: YONHAP