Путин үнэн алдартны шашны баярт ганцаараа оролцов

Хуучирсан мэдээ: 2023.01.08-нд нийтлэгдсэн

Путин үнэн алдартны шашны баярт ганцаараа оролцов

Путин үнэн алдартны шашны баярт ганцаараа оролцов

Үнэн алдартны шашны зул сарын баяр өчигдөр /2023.01.07/ болсон. Баярыг тохиолдуулан 36 цагийн турш гал зогсоох хүсэлтийг Путин гаргасан. Гэвч Оросын арми амлалтаа зөрчин Украины хэд хэдэн байрлалд гал нээжээ.

Тэгвэл энэ үеэр ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хамгийн аюулгүй сүмд  ганцаараа мөргөл үйлдэв. Энэ нь Оросын хаадад зориулан баригдаж байсан анхны сүм юм.

Лаа барин ёслол үйлдэж буй алтан шаргал хувцастай үнэн алдартны шашны тахилч нарын дэргэд Путин ганцаараа зогсож байгаа нь Кремлийн нийтэлсэн дүрс бичлэгээс харагдаж байна. Оросын үнэн алдартны сүмийн удирдагч Патриарх Кирилл ёслолыг удирдаж, олон арван санваартан, түшмэлүүд мөргөл үйлджээ.

Украинчууд үнэн алдартны шашны зул сарыг тэмдэглэдэг ард түмэн бөгөөд энэ өдөр бүх нийтээр амардаг. Хэдийгээр тус улсад дайн үргэлжилж байгаа ч шашны баярыг харьцангуй хэвийн тэмдэглэхийг хичээжээ. Киевийн Печерск Лавра сүмд Христийн мэндэлсний баярын ёслолд олон зуун хүн оролцов. Энэ баярын үеэр юм оёж, нэхэх, ан хийхийг хориглодог. Дайны улмаас энэ уламжлалыг зөрчихөөс аргагүй болсонд харамсаж буйгаа Зеленский хэллээ. "Оёх нэхэхийг хориглодог ч бид өнгөлөн далдлах тор, сум нэвтэрдэггүй хантааз оёж байна. Үүгээрээ бид муу муухайг даван туулж байна. Өвөг дээдэс маань энэ өдрүүдэд ан агнадаггүй байв. Харин бид дайснб олз болохгүйн тулд, араатныг дарахын тулд тэмцэж байна" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж