Японы "Jetstar" компанийн онгоц дотор тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй хэрэг гарчээ. Үүний улмаас онгоц өчигдөр /2023.01.07/ Айчи мужийн Чубу олон улсын нисэх буудалд ослын буулт хийв. Гэвч бүхээг болон ачаа тээшийг шалгахад тэсрэх бодис болон бусад сэжигтэй зүйл олдоогүй гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Онгоцонд 136 зорчигч, багийн 6 гишүүн байсан. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх явцад таван хүн бага зэрэг гэмтэл авсан гэж албаны хүн мэдэгдэв.
Нарита нисэх онгоцны буудалд өглөө 06:20 цагт Германаас олон улсын дуудлага иржээ. Нэгэн эрэгтэй хүн "Jetstar" онгоцны ачааны хэсэгт 100 кг жинтэй хуванцар бөмбөг байгаа гэж хэлсэн байна. Дуудлага хийгч тодорхой нислэгийг цохож нэрлэжээ.
Нисэх онгоцны буудлыг хаасны улмаас Чубу нисэх онгоцны буудал руу чиглэсэн болон буцах зарим нислэг цуцлагдаж, хойшлогджээ. Дуудлага ирсний дараа онгоц ослын буулт хийж, улмаар 07:41 цагаас 12:15 цаг хүртэл хөөрөх зурвасыг хаасан.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ