Маргааш буюу Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг уламжлалтай. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаанаар МАН-ын бүлгийн дэд дарга нарыг сонгох юм байна. Эргэн сануулбал, бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар “давхар дээл”-тэй болсон учраас дэд дарга нарыг сонгох юм байна.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч баасан гаригт өгсөн мэдээлэлдээ “Ирэх Даваа гаригт бүлгийн дэд дарга нарын нэрийг ярина. Хууль зүйн байнгын хорооны даргыг мөн ярина” гэх мэдээллийг өгсөн юм.
Харин бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын нэрс яригдаж байна.
ДАВАА ГАРАГ /2023.01.09/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” |
Холбоотой мэдээ