Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өнөөдөр /2023.01.08/ 8.00 цагаас эхэллээ. Тодруубал, БНХАУ Covid-19 цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр болсон.
Үүнтэй холбогдуулан Эрээн хотод зорчих монгол иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын жагсаалт, үнийн саналыг хятадын талаас өгсөн байна. Зочид буудлын үнэ 288 юань буюу 144 мянган төгрөгийн үнэтэй аж. Хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, "сөрөг" гэсэн хариу гарсан байх шаардлагатайг албаныхан мэдээлж байна.
Харин Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулжээ. Мөн өнөөдрөөс найман хүний доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид уг тоог нэмэгдүүлэх гэнэ.
Тээврийн хэрэгслийн хувьд Хятад талын түншээр дамжуулан тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын гаальд урьдчилан бүртгүүлж, "Худалдааны товчоо"-нд баталгаа гаргуулсан байх шаардлагатай байна.
Эрээн хотод монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын жагсаалт:
ӨДӨРТ 300 ЗОРЧИГЧИЙГ ХИЛ НЭВТРҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН
Автотээврийн үндэсний төвөөс мэдээлснээр:
Том хүн 25000 төгрөг, хүүхэд 12500 төгрөгийн үнэтэй тасалбарыг зөвхөн онлайн тасалбар борлуулалтын систем eticket.transdep.mn-аар захиалж авах боломжтой бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Иймд иргэн та дараах шаардлагуудын ханган тус чиглэлд зорчих тасалбараа авна уу. Үүнд:
1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах,
2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу.
3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Цагийн хуваарь: Дорноговь, Замын-Үүд сумаас өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Холбоотой мэдээ