Энэтхэг: Хөрсний суултын улмаас 600 байшин цуурав

Хуучирсан мэдээ: 2023.01.08-нд нийтлэгдсэн

Энэтхэг: Хөрсний суултын улмаас 600 байшин цуурав

Энэтхэг: Хөрсний суултын улмаас 600 байшин цуурав

Энэтхэгийн Жошимат хотод хөрсний суултын улмаас олон зуун барилга байгууламжид цууралт үүсч, 200 орчим хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Хойд Уттаракханд муж дахь Жошиматад газрын хөрс суусны улмаас хот өдөр өдрөөр живж байна. Тус хот нь Хинду болон Сикхийн сүм рүү аялах мөргөлчдийн гарц бөгөөд Гималайн нуруугаар аялах хүсэлтэй жуулчдын дунд алдартай. Хот 17 мянга орчим хүн амтай.

Уттаракханд мужийн сайд Пушкар Сингх Дами өчигдөр /2023.01.07/ бүс нутагт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Засаг захиргааны нэн тэргүүний зорилт бол хүн бүрийг аюулгүй газарт аваачих шаардлагатай арга хэмжээг авах явдал гэж тэр мэдэгдсэн.

Жошимат хотын дарга Шайлендра Паварын мэдэгдсэнээр Марвади тойрогт газрын гүнээс ус гарсны улмаас байшингуудад хагарал үүссэн аж. Байшин барилгаар тогтохгүй хил орчмын авто зам, талбайд ч хагарал үүссэн. Ойролцоогоор 600 орчим байшин их бага хэмжээгээр цуурчээ. Нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, ойр орчмын дэд бүтцийн төслүүдийг бүрэн зогсоохыг шаардаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж