Жэк Ма Тайландад гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2023.01.08-нд нийтлэгдсэн

Жэк Ма Тайландад гарч ирэв

Жэк Ма Тайландад гарч ирэв

Хятадын эрх баригчид бизнесийн салбарыг шахаж хавчсантай холбоотойгоор Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жэк Ма 2021 оны эхэн үеэс хойш олны нүднээс далд байсан. Тэгвэл Жэк Ма энэ долоо хоногт Тайландын Бангкокт харагдсаныг “Reuters” агентлаг мэдээллээ.

Түүнийг Баасан гаригт “Жэй Фай” ресторанаар үйлчлүүлснийг Мишелиний одонтой тогооч Супинья инстаграмдаа нийтэлжээ. “Үнэхээр эгэл даруухан. Таныг ресторандаа хүлээж авсандаа баяртай байна” гэж тэр бичсэн байна. Зарим хэвлэлд мэдээлснээр Ма тус ресторанд Тайландын хамгийн том хөдөө аж ахуйн компани “Charoen Pokphand Group”-ийн ТУЗ-ийн дарга Супакит Чеараванонтай хамт оржээ.

Түүнчлэн Бангкокийн Ражадамнерн цэнгэлдэх хүрээлэнд болсон боксын тэмцээнийг Ма үзсэн тухай хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр Тайландын боксын аварга Сомбат Банчамектэй зургаа татуулсан байна.

Дашрамд дурдахад, Жэк Ма өөрийн үүсгэн байгуулсан “Ant Financial” компаниа орхисныг өчигдөр /2022.01.07/ группийн зүгээс мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж