ОХУ-ын Аюулгүй байдын орлогч дарга Дмитрий Медведев хэт авианы пуужингаар зэвсэглэсэн байлдааны хөлөг онгоцуудыг Вашингтоны ойролцоо байрлуулахыг уриалжээ. Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамнаас Оросын жирийн иргэдэд хандсан уриалгад хариу болгож "Telegram" хуудсандаа ингэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн Лхагва гарагт "Ройтерс" агентлагийн орчуулгаар Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтолсон нь оросуудад "зохисгүй" гэж бичсэн орос хэл дээрх бичлэгийг жиргэжээ.
Хариуд нь Медведев "Шинэ оны гол бэлэг бол өчигдөр НАТО-гийн орнуудын эрэгт очсон Циркон пуужингийн зэвсэг байлаа" гэж "The Jerusalem Post" сонинд хэлсэн байна. Улмаар тэрбээр пуужингуудыг "[АНУ-ын] эргээс 100 милийн зайд орших Потомак голын ойролцоо байрлуулахыг уриалсан аж.
405 миль урт Потомак гол АНУ-ын холбооны засгийн газрын байрладаг Вашингтон хотоор дайран өнгөрдөг.
Хэт авианы пуужингууд нь маш хурдан бөгөөд урьдчилан таамаглах боломжгүй нислэгийн замаар нисч чаддаг тул уламжлалт агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй өнгөрч чаддаг байна. Циркон пуужин нь 310-620 милийн зайд тусах чадвартай гэж "CNN" агентлаг Пуужингийн довтолгооноос хамгаалах сурталчилгааны холбооноос иш татан мэдээлэв.
Орос улс "Циркон" хэт авианы далавчит пуужингаар зэвсэглэсэн "Адмирал Горшков" байлдааны хөлөг онгоцоо Атлантын далай, Энэтхэгийн далай, Газар дундын тэнгисээр дамжин өнгөрөх холын аялалд гаргаснаа өнгөрсөн Лхагва гаригт зарласан.
Медведев 2022 оны хоёрдугаар сард Оросоос Украинд дайн эхлүүлснээс хойшхи хамгийн туйлширсан, бүдүүлэг тайлбарыг хийж, улс орныхоо цөмийн зэвсгийн талаар дахин дахин сурталчилж байна. Тэрбээр АНУ-ыг "өлөгчингүүд", "галзуунууд" гэж нэрлээд, АНУ-ын ЭСЯ-ны жиргээг нацист суртал ухуулгын аргыг ашиглах гэсэн увайгүй оролдлого гэж бичжээ.
АНУ нь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг дайнд Украины хамгийн чухал холбоотнуудын нэг байсаар ирсэн бөгөөд тус улсад олон тэрбум ам.долларын тусламж, зэвсэг илгээсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ