Эрээн рүү зорчигчийн 20, ачааны 100 автомашиныг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.07-нд нийтлэгдсэн

Эрээн рүү зорчигчийн 20, ачааны 100 автомашиныг нэвтрүүлнэ

Эрээн рүү зорчигчийн 20, ачааны 100 автомашиныг нэвтрүүлнэ

Хятад улс нэгдүгээр сарын 8-нд буюу маргааш хилээ нээнэ гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл Монгол, Хятадын хооронд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний автозамын боомтын үйл ажиллагаагаар эхлүүлнэ. Тодруулбал,  зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш өглөө 08:00 цагт эхлэх юм.

Хятад улсад "Тэг ковид" бодлогоо зогсоосноор халдварын нөхцөл байдал өндөр байгаа бөгөөд халуун бууруулах эм зэрэг хомсдож, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсныг гадаадын сурвалжлагчид мэдээлж байгаа. Тиймээс Монгол Улсын иргэд тус улсад зорчихдоо амны хаалт зүүх зэргээр хувийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулж байна.

Гадаад харилцааны яамны мэдээлснээр Хятадын талаас дараах шаардлагуудыг тавьж байгаа юм.

Зорчигч тээвэр:

  • Зорчихоосоо 48 цагийн өмнө ковидын ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх ёстой. ПСР шинжилгээний хариу эерэг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй.
  • Хятадын гаалийн аппликэйшнийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байна.

Эхний үед 300 зорчигчдыг автобусаар хилээр нэвтрүүлэх ба цаашид иргэдийн тоог 500, 1000 гэх мэт байдлаар нэмэгдүүлнэ.

Түүнчлэн 8 хүнээс доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд тоог цаашид нэмэгдүүлнэ. Тээврийн хэрэгслийн хувьд Хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын Гаальд урьдчилан бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байна.

Тээврийн хэрэгсэлд тавигдах Хятад улсын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулж хэлэхэд хуучин загварын   УАЗ469 автомашин нь техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, Хятадын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй учраас хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглагдахгүй.

БНХАУ-аас Монгол Улсад зорчих иргэдийн хувьд Монгол Улсад эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу нэвтрүүлнэ. Гадаад улсаас Монгол Улсад зорчиж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумжийг бөглөж нэвтэрнэ.

Ачаа тээвэр

Эхний үед Монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Тээврийн хэрэгслийн тоог аажмаар нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх үетэй адил байдлаар хятадын талд орж ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд Хятад Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачааг хэтрүүлэн ачихыг хориглох, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гарахдаа заагдсан хэмжээнд ачихыг зөвшөөрнө.

Тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан Хятадын гаалийн байгууллагад бүртгүүлсэн байх, чингэснээр хилээр нэвтрүүлэх цагийг хэмнэнэ. Ингэснээр цаашид өдөрт хилээр нэвтрэх ачааны машины тоог нэмэгдүүлэх боломжтой.

Хятадын талын олон улсын тээврийн эрхтэй 30 ачааны тээврийн хэрэгсэл хилийн тээвэрт мөн оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж