Япон дэлхийн дэг журмыг шинээр тогтоохыг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.01.07-нд нийтлэгдсэн

Япон дэлхийн дэг журмыг шинээр тогтоохыг уриалав

Япон дэлхийн дэг журмыг шинээр тогтоохыг уриалав

Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура хэлэхдээ, "Хүйтэн дайны дараах чөлөөт худалдаа, эдийн засгийн харилцан хамаарал нь авторитар дэглэмүүдийг бэхжүүлсэн бөгөөд АНУ болон ижил төстэй ардчилсан улсууд "дэлхийн шинэ дэг журам"-аар тэднийг сөрөн босох ёстой" гэв. Түүнчлэн тэрбээр авторитар орнууд эдийн засаг, цэргийн асар их хүчтэй байгааг Вашингтон хотноо Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнд тавьсан илтгэлдээ мэдэгджээ. "Бид эрх чөлөө, ардчилал, хүний ​​эрх, хууль дээдлэх үндсэн үнэт зүйлд суурилсан дэлхийн дэг журмыг сэргээх ёстой" гэж тэрбээр онцлон мэдэгдэв.

Түүний илтгэл Японы ерөнхий сайд Фүмио Кишида ирэх долоо хоногт Вашингтонд айлчлахаас өмнө олны анхаарлыг татлаа. Фүмио Кишидагийн айлчлалаар Украин, Хойд Солонгосын асуудлаас гадна Хятад-Тайванийн зөрчлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний айлчлалын араас хоёр орны батлан хамгаалах, гадаад харилцааны сайд нар уулзана.

Нишимурагийн  уриалга нь ОХУ нь Украинд түрэмгийлсний дараа Хятадтай хамтран  АНУ, Япон, Европ болон бусад улсыг дипломат болон цэргийн зорилгод нь саад болохын эсрэг эрчим хүчний нөөц дэх хяналтаа ашиглаж, үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээг удирдана гэх болгоомжлолоос үүдэлтэй аж. Түүний мэдээлснээр "Их-7" бүлэг ирэх тавдугаар сарын уулзалтаараа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх гэнэ. 

Түүнчлэн тэрбээр ардчилсан орнуудад хандан аж үйлдвэрийн хүчин чадлаа хамгаалж, цэргийн зорилгоор ашиглагдаж болзошгүй технологио хамгаалахыг анхааруулжээ. Улмаар АНУ, Японы хооронд хагас дамжуулагчаас эхлээд биотехнологи, хиймэл оюун ухаан, квантын шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг шаардсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж