Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.07-нд нийтлэгдсэн

Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт өгчээ

Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт өгчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байх талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ.

“Лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг 2022 онд шалгаж, дөрвөн аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байгаа.  Үүний эсрэг сүлжээ дэлгүүрүүд янз бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа танилцуулжээ.

Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.  Мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхэлжээ.

Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх “амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж