Хоакин “Эль Чапо” Гузманы хүү, хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэгддэг Овидио Гузманыг Мексикийн хойд хэсэгт явуулсан эрчимтэй ажиллагааны үеэр баривчилжээ. Гэвч баривчилгааны үеэр 29 хүн алагдсанаас түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг зогсоолоо.
Баасан гаригт түүнийг баривчилсан нь 200 тусгай хүчнийхэн оролцсон урт ажиллагааны үр дүн гэдгийг Батлан хамгаалахын сайд Луис Кресенсио Сандовал мэдэгджээ.
Хотын янз бүрийн хэсэгт хар тамхины бүлэглэлийн гишүүдтэй мөргөлдөөн болж байгаа тул орон нутгийн албаны хүмүүс иргэдийг гэртээ хоргодохыг уриалав.
АНУ хар тамхины наймааны хэргээр Гузманыг шилжүүлэн өгөхийг хүсч байгаа юм. "Синалоа картелийн ахлах гишүүн" түүнийг баривчлахад туслах мэдээлэлд таван сая ам.доллар санал болгосон аж.
Гузманы эцэг “Эль Чапо” 2015 оны долдугаар сарын 11-нд Алтипланогийн шоронгоос урт хонгилоор оргожээ. Түүнийг АНУ-д дөрвөн жилийн дараа баривчилж, гэмт хэрэгт холбогдсон, хар тамхины наймаа, галт зэвсгийн хэргээр 10 зүйл ангиар буруутган шийтгэсэн. Түүнд бүх насаар нь хорих ял нэмж 30 жил хорих ял оноож, 12.6 тэрбум ам.долларын хураамж төлөхөөр болжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN